8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдрийн өрнийн зурхай

2016-04-28 09:23:00

Хонь - (3/21-4/19)
Өнөөдөр овоорсон их ажлаа дуусгаж чадна. Гэр бүлийн асуудлуудыг эцэслэн шийд. Бүгдийг цуглуулж, харилцан ярилц. Хамтаараа шийдвэр гаргах хялбар бөгөөд мөрөн дээрх ачаагаа хөнгөлнө. Сэтгэл таагүй бол гэрийн хоолоор биеэ тордож, амар. Орой хэвийн байдалдаа орох байх. Үзвэр тоглолтын үнэ өртгөөс халшрах хэрэггүй, танд сайхан онгод, урам бэлэглэнэ.

Үхэр - (4/20-5/20)
Өнөөдөр оюун санаа мэдрэмжээ амгалан тайван байлгах өдөр. Хайрттайгаа харьцаагаа сайжруулах хувийн амьдралдаа сэтгэл хангалуун, илэн далангүй байх нь зүйтэй. Таны амьдралыг үндсээр нь өөрчлөхүйц ямар нэгэн мэдээ ирнэ. Танд тууштай байдал дутагдаж магадгүй. Иймээс хайртынхаа сэтгэл зовнисон асуудалд анхааралтай ханд. Хүсэл мөрөөдөлдөө хүрэхийн тулд тэвчээртэй бай. Таныг зогсоол дээр янаг хайрын явдал хүлээж байна.

Ихэр - (5/21-6/21)
Хувийн асуудлаа шийдвэрлэхэд анхаарал тавь. Зарим нэг нь олон нийтийн арга хэмжээнд оролцож нууц авъяас чадвараа нээх болно. Бусдыг татах чадвар, зөн билэг маш өндөр байна. Таны яриа хэцүү хүний сэтгэлийг ч татаж чадна. Энэ боломжоо ашиглан бусдад нөлөөлөхийг хичээ. Та зааж сургах дуртай бөгөөд энэ чадвар тань нэлээд мөнгө олох боломж өгнө. Та энэ мөнгөөрөө жижигхэн бизнес эхлүүлнэ.

Мэлхий - (6/22-7/22)
Өнөөдөр уур амьсгал холимог байдалтай байх нь. Мэлхийн ордынхныг бага зэргийн цухалдал, тааламжгүй нөхцөл байдал хүлээж байж болохыг анхааруулж байна. Асуудлыг хурцдахаас өмнө шийдвэрлэх нь зүйтэй. Хэрэв та эерэг хандлагатай байх юм бол таны жаргалтай байдлыг чинь өөрчлөх асуудал гарахгүй л болов уу. Та бардамнах дуртай зан, эсвэл зүгээр л үрэлгэн зан ч юм уу, аль эсвэл зочломтгой зангаа гайхуулахын тулд дайллага цайллага хийж мөнгө үрэх хэрэггүй.

Арслан - (7/23-8/22)
Хаашаа ч явсан үргэлж зохион байгуулалттай бай. Эхлээд орон дээрээ тухтай гэгч нь хэвтээд алжаалаа тайлаад ав. Таны төлөвлөгөөнд юу ч туссан бай өглөөгүүр онцын зүйл тохиолдохгүй. Ингэж байж эрч хүч, итгэл дүүрэн гэрээсээ гарах болно. Өдрийн эхэнд эрч хүч сул байх ч та гэрэлтэж гялалзах болно. Таалагддаг хүмүүстэйгээ хамт өдрийн хоолонд ор. Өөрийгөө ямар ч зүйлд бэлэн байгааг мэдрэх болно.

Охин - (8/23-9/22)
Таны бусдад өгөөмөр нинжин сэтгэлээр хандсаны хариу хэд дахин нугарч ирэх болно. Та ганцаараа байхыг хүсэх болно. Өөрийгөө бүтээлчээр илэрхийлэхэд бүх анхаарлаа төвлөрүүлэхийг хичээ. Эрч хүчээ уран бүтээлч чадвартайгаа хослуулснаар гарах үр дүнд нь сэтгэл хангалуун байх болно. Таны бие махбодийн эрч хүч бага зэрэг сул байгаа тул аливааг хэтрүүлж хийх хэрэгтүй. Энэ нь таныг хамаг эрч хүчээ алдахад хүргэж мэднэ.

Жинлүүр - (9/23-10/22)
Барагдашгүй мэт байсан асуудлуудад бололцоо гарч гэнэт бүгд цэгцэрнэ. Гэнэтийн сайхан бэлэг, итгэл найдварын хамт ирэх бөгөөд хувь тавилан тань энэ өдөр шиг цэлмэг байх болно. Таныг хурал зохион байгуулах ажил завгүй болгоно. Шинэхэн танилцсан найзуудтайгаа цагийг зугаатай өнгөрүүлэх нь байна. Хэн нэгэн гэнэтийн бэлэг барина. Мэдрэмжтэй бай. Гэр бүлийн харьцаагаа хадгалж үлд.

Хилэнц - (10/23-11/21)
Хилэнцүүд өглөө донсолгоотой замаар явахдаа болгоомжтой, дипломатч байхыг хичээ. Тусламж үзүүлэхэд бэлэн байгаа хүнээс холдож хөндийрөх гэсний хэрэггүй. Зүгээр л эелдэг харьцаж, хүссэнээ авч чадна. Шалгалт өгөх оюутан, сурагч Хилэнц хүнд асуултад бэлдээгүй байх, хэрвээ сандарч байгаа бол нэг минут амсхийж гүнзгий амьсгаа ав. Энэ нь танд анхаарлаа төвлөрүүлж, ой санамжаа сэргээхэд тусална.

Нум - (11/22-12/21)
Таагүй өдрүүдийн нэг. Бусдыг шүүмжлэх, шоолж басамжлах, огт шаардлагагүй зүйл ярих зэргээс зайлсхий. Энэ өдөр чухал шийдвэр гаргах, түүнийгээ хэрэгжүүлэхээс татгалзаж, аятай цаг ирэхийг хүлээ. Эс бөгөөс хөндлөнгийн нөлөө эсвэл нөхцөл байдлыг субъектив байдлаар дүгнэснээс болж хоосон зүйлийн араас хөөцөлдөж, цаг зав, хүч хөдөлмөрөө барах хэрэг гарна.

Матар - (12/22-1/19)
Өөрчлөлт хийж буй нь та бүхний хувьд аз. Ажлаа өөрчлөх нь таны амьдралд шинэ зүйлсийг ирүүлнэ. Та ганц бие бол сэтгэл хөдөлгөсөн хамтрагчтай танилцах нь. Энэ нь маш зөв алхам. Гэр орныхоо болон ажлын эргэн тойрны замбараагүй зүйлсээ цэгцэл. Хүрээлэн байгаа орчноо аятайхан болгож шинэлэг байдалд анхаар. Нилээн их эд зүйлс зарах гэж байгаа бол дуудпага худалдаанд хандах нь ашигтай. Та юунд итгэдэг яагаад гэдгийг гүн гүнзгий мэдэхэд тохиромжтой цаг. Өнөөдрийн уулзалтанд та хуучинсаг үзлээр бүү хандаарай.  

Бумба - (1/20-2/18)
Эрт босч гэрийн ажлаа бүгдийг нь амжуул. Хойш тавибал дараа 7 хоног хүртэл rap хүрэхгүй байх. Сайн найзууд, хамт ажиллагсадтайгаа дотно харилцан, бие биенийдээ зочилж магадгүй. Хумхууд өөрсдийн төлөвлөгөөгөө ханьдаа даатгах хэрэггүй. Сэтгэл санаагаа нээлттэй хэлэлцэж заншвал та хоёр хамтдаа байхдаа жаргалтай байх болно. Олон нийтийн ажилд сайн дураар оролцохоос бүү татгалз.  

Загас - (2/19-3/20)
Хэдийгээр өглөөний цагууд сайхан хөгжилдөх боломж олгох ч, өдрийн ихэнхэд нь төлөвлөгөө тань ямар ч саадгүй явах болно. Үд дундад ихэнх Загаснуудын санаанд эрүүл мэнд үүрэг хариуцлага, бусдад туслах гэсэн бодол орж ирнэ. Ингэснээр жинхэнэ төрөлхийн халамжлах зан тань илэрч, та нарын ихэнх нь тусламж хэрэгтэй байгаа хүмүүст туслах болно. Хэрвээ хөрш, эсвэл хамаатан садан тань хүүхэд харах, гэр цэвэрлэхэд туслахыг хүсвэл та хариуд нь юу ч хүсэхгуйгээр шууд л хүлээн авна.
 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment