НӨАТ-ын сугалааны супер азтан, 400 саяын эзэн тодорсон тухай мэдээ байна. Тодруулбал Улаанбаатар хотын иргэн Н.Цээпил энэ долоо хоногт баримтаа бүртгүүлэх үедээ өөрийгөө супер азтан болсноо мэдэж, ГТЕГ-т өргөдлөө өгсөн байна.
Супер шагналын азтанаас гадна НӨАТ-ын сугалааны 9 удаагийн тохиролоор нийтдээ 20 сая төгрөгийн урамшууллыг нийт зургаан азтан, дөрвөн сая төгрөгийн урамшууллыг 81 азтан хожоод байна. НӨАТ-ын сугалааны тохирлоор азтан болсон иргэдийн 90 хувь нь 20 мянган төгрөгийн урамшуулал хожоод байгаа аж. Харин тэдгээрийг нийт үнийн дүнгээр нь тооцвол 94 мянга 689 иргэн 3.8 тэрбум төгрөгийн урамшуулал хожоод байгаа аж. Эдгээрээс 27 мянга 102 иргэний 986 сая төгрөгийн урамшууллыг олгосон гэж Гааль, Татварын Мэдээллийн технологийн төвөөс мэдээллээ.