Сэлэнгэ аймаг Сүхбаатар сумын 7-р баг Машинистийн гурван давхар байранд оршин суух иргэн Ц.Батболд гэгч айл цахилгаан тогоогоо залгаатай орхиж унтсанаас гал гарсан байна. Гэрт гал гарч байна гэсэн дуудлага аймгийн Онцгой байдлын газарт өгч Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүн уг дуудлагаар шуурхай ажиллаж галыг унтраан дөрвөн том хүн, нэг хүүхдийн амь насыг аварсан байна.