8o
Улаанбаатар хот
mobile menu

Ирэх онд цалин нэмнэ

2015-11-26 14:32:00

“Сайдын цаг” уулзалтад Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан оролцож, мэдээлэл хийлээ. Хууль эрх зүйн орчныг сайжруулах зорилтын хүрээнд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг УИХ-аар батлуулжээ. Хууль хэрэгжиж эхэлснээр үйлдвэрлэлийн орчин, гаднах талбайд иргэн осолд орж амь нас, хөдөлмөрийн чадвараа алдсан тохиолдолд ажил олгогч хариуцлага хүлээдэг болсон байна. Түүнчлэн үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас амь эрсэдсэн, хөдөлмөрийн чадвараа алдсан иргэн, тэдний ар гэрт олгох нөхөн төлбөрийн хэмжээг нэмэгдүүлж, эрсдэл ихтэй ажлын байранд ажиллаж байгаа ажилтныг амь нас, эрүүл мэндийн нэмэлт даатгалд заавал даатгуулах зэрэг шинэлэг өөрчлөлтүүдийг хийсэн. Үүнтэй холбогдуулан “Мэргэжлээс шалтгаалсан өвчнийг бүртгэн мэдээлэх журам”, “Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийх журам”-уудыг батлан хэрэгжүүлж байна гэж Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан хэллээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, УИХ-аар хэлэлцэж эхлээд байна. Энэ хууль батлагдсанаар хуулийн хамрах хүрээг өргөжиж, хөдөлмөрийн харилцааны шинэ хэлбэрүүдийг зохицуулан, алслагдсан орон нутагт ажиллаж байгаа иргэдийг 20 хоног ажиллаад 10 хоног амрах нөхцлийг бүрдүүлэх, өөрийн хүсэлтээр хүүхдээ 3 нас хүртэл нь асрах эхчүүдийн нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогч төлөх, мэргэжлийн зэргийг цалин хөлстэй нь уялдуулан ялгавартай олгох, оюутан, залуучуудыг суралцахын зэрэгцээ 4 хүртэл цаг ажиллах, ажилласан тухай бүрт цалин хөлсийг олгож байх зэрэг эрх зүйн зохицуулалт бий болох юм байна. 

Нийгмийн түншлэгч талууд Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын 2015-2016 оны хэлэлцээрийн дагуу төрийн албан хаагчдын цалинг үе шаттайгаар нэмэгдүүлэх асуудлаар нэмэлт хэлэлцээрийг хийж уг асуудлыг 2016 оны төсвийн эхний тодотголд шилжүүлэн, Улсын Их Хурлаар шийдвэрлүүлэхээр төлөвлөж байгаагаа сайд хэлээд бага цалинтай, эдийн засгийн хямралд илүүтэй нэрвэгдэж буй хэсгийн цалинг эхний ээлжинд нэмэх, мөн цалинг ижил хувиар биш ижил мөнгөн дүнгээр нэмэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байна гэлээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
битгий шаа юугаар нь өрөө төлж юугаар нь цалингаа нэмэх гд бгаа юм бэ хаана бн тэр мөнгө чинь
2016/04/16 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment