8o
Улаанбаатар хот
mobile menu

П.Анужин: Хэзээ хаана байсан нь мэдэгдэхгүй эрс арсалдан дайрч байна

2016-04-28 11:31:00

МАХН-ын дарга Н.Энхбаяр өнгөрсөн 2014 онд "Монгол тулгатны 100 эрхэм" нэвтрүүлэгт оролцсон билээ. Харин уг нэвтрүүлгийн бичлэгээс хасагдсан гэх бичлэг алдагдаж хэсэг дуулиан дэгдээсэн. Бичлэг алдагдсан хэргийг цагдаагийн байгууллага шалгаж хэрэгсгэхгүй болгосон гэсэн мэдээлэл өнгөрсөн долоо хоногт гарсан. Уг бичлэгний асуудал шийдэгтэл "Монгол тулгатны 100 эрхэм" нэвтрүүлгийг санаачлагч П.Анужин түр зогсоож байгаа талаараа мэдэгдэж хэвлэлийн хурал хийсэн. Түүний дараахан "Херо"-ийн залуус мэдээлэл хийж нэвтрүүлэг цаашид үргэлжилнэ хэмээн мэдэгдэж олон нийтийг төөрөгдөлд оруулсан. Алдагдсан бичлэгийн талаар П.Анужин дахин цахим хуудаснаа сэтгэгдэлээ илэрхийлсэн байна. Тэрбээр хэлэхдээ "Хэвлэлийн бага хурал хийснээс хойш бүлэглэн дайрч, зориудаар худал мэдээ явуулж, элдвээр дарамталж, ээлжит гүтгэлгээ эхлүүллээ.

Алдагдсан бичлэгийн хувьд би яахын аргагүй хохирогчын нэг мөн. (олон баримтын цөөхнийг дор оруулав) Гэхдээ үл гоншигонон даагаад гарсан! Тэр үед түшсэн хүн бүхэн, найз нартаа баярлалаа. Хэвлэл мэдээллийн бүсгүй хүчирхэгүүд Л.Мөнхбаясгалан, Б.Ганчимэг нараас эхлэн олон олон эмэгтэйчүүд мөн намайг дэмнэсэн! Баярлалаа та нартаа!!!

Жил хагасын өмнө юм уу даа, Н.Энхбаяр гуайн нэвтрүүлгийн эвлүүлэг дуусаад, Херогоос хянаад гарсан юм. Маргааш нь цэнхэр дэлгэцээр гэртээ үзтэл миний үзээгүй хэсгүүд орсон байж билээ! Надад халтай. Найруулагчаас асуутал нэмж оруулсан эзэн нь тогтоодолгүй би чи гээд л үлдсэн юм. Энэ мэт үл итгэлцэл, ёс жудгийн олон зүйлээс болоод би нэвтрүүлгээс холдсон.

Нэвтрүүлгийг том бүлэглэл хулгайлсан гэдэгт итгэж, найруулагчдаа, энэ үед чинь би түшнэ,итгэнэ, сайхан бүтээл хийнээ бүгдээрээ гэж хэлж байсан билээ! (энэ үед миний бие нэвтрүүлгээс завсарласан байсан үе л дээ) Хэвлэл мэдээлэл, нам төргүй л балбуулж байсан ч гомдол үл дуугаран хамтран ажилласан багтаа итгэхийг хүссэн юм. Хэзээ ч хаалгыг нь татаж үзээгүй мөрдөн хэмээх газарт хохирогчоор бус гэрчээр дуудагдан, байцаагдан суухдаа гэгээн л зүйл хийхийг зорьсондоо хэмээн бодох бүрийд нулимс урсаад тогтохгүй байсан даа. Бичлэг тардаг өдрийн маргааш нь өвлийн цаснаар, алга дарам мөсөн дээр хальтирч нуруу, ууцаа гэмтээчихээд хэл ам гайгүй дараасай билээ хэмээн залбирч байж билээ. "Мухар сүсэг" ч болдоо.

Хэдхэн хоногын өмнө, том бүлэглэл гэж хоосон зүйл байсныг монголын цагдаагийн газар тогтоолоо! Би ухаан тэвчээр зааж, энэ хэрэг эцэслэн шийдэгдтэл эхлүүлсэн ажлаа эрхийнхээ дагуу түр зогсоосон! Би хэн рүү ч дайраагүй, хэнийг ч хардаагүйг хэвлэлийн хурлаас харж болно. Эрх гэдэг нь, энэ төслийг эхлүүлэхэд шаардлагатай хөрөнгийг гаргаж, үргэлжлүүлэн авч явахад ч эдийн засгийн асуудлуудыг шийдэж, мөн өөрөө нүүр царай нь болсон учир хуулийн хэллэгээр барааны тэмдэгт нь над дээр байдаг юм. Энэ бол дэлхийн жишиг хэдий ч бид харилцан зөвшилцсөний үндсэн дээр шийдсэн! Бүтсэн бүтээлүүдийн хувьд найруулагч болоод над дээр оюуны өмчийн гэрчилгээ байдаг билээ! Бүтээлийн хувьд олон хүний ур ухаан, хүч хөдөлмөр шингэдэг учраас найруулагчийн нэрийг оруулах нь зүйн хэрэг хэмээн үзэж, иргэний үнэмлэхийг нь өөрөө хөөцөлдөн, хамт ажилладаг эгчээс нь авч бүртгүүлсэн байдаг юм!

Энэ бүтээл монгол түмний өмч, хэн нэгэн зогсоох ёсгүй гэсэн тайлбар хийж байна билээ! Ус агаар, далай тэнгис биш дээ. Ингэж хийрхээд яахав. Ард түмний хайр хүндэтгэл, оролцсон зочдынхоо итгэлийг алдчихаад жаахан ч гэсэн зогсолт хийж, дүгнэж цэгнэхгүй юм гэж үү?!! Учрыг гаргаж, хужрыг тунгаагаад хаа хаанаа цэнгэг, ариун сэтгэлээр ханцуй шамлан ороход юундаа ингэтлээ адгана вэ? Хүний гараар бүтсэн бүхэнд хариуцах эзэн, хүлээх хариуцлага гэж байх ёстой!

Манай баг хүний хийдэггүй гайхамшгийг хийсэн биш шүү дээ бас. Болсон будаа мэт бөхийж, шахсан бяслаг мэт хийгүй болох ёстой байсан. Энэ сайхан санааг биднээс илүү аваад явах 1000 Анужин, 100 Хэро бий!

Сүүлийн үед, Монгол Тулгатны 100 эрхэм нэвтрүүлгийг мэддэг мэт төлөөлөн ярих улс юу юугүй сандран гарч ирсээр. Борхүү гэж хүн сүүлийн хичнээн жил үзэгдээгүй, Батзориг гэж хүн миний үед ерөнхий редактор энэ тэр байгаагүй л юм! Санаачилсан гэх Мөнхжаргал гэдэг хүнийг бүр анх удаа л сонслоо! Мэддэг мэт л итгэл үнэмшилтэй ярих, яамаар ч юм. Мэдэх зүйлээ мэддэг мундаг улс биз ээ, энэ нэвтрүүлгийн түүхийг арай л өөр улс ярих учиртай. Энэ багт байсан цөөн бүсгүйн нэг нь би. Хэзээ хаана байсан нь мэдэгдэхгүй эрс ар араасаа арсалдан дайрахаар заримдаа яах учиртайг үл ухна. Твиттэр, фэйсбүүк, хэвлэлээр зохион байгуулалттай дайруулчих юм. Хүчээ, цагаа ингэж барахаар хаа хаанаа тайван байгаад, энэ нэг хулгай зэлгий, худал хуурмагаа нэг мөр шийдье л дээ!!! Ирэх зочид хүртэл үргэж бусгаад байна шүү дээ энэ чинь! Би нэвтрүүлгээсээ холдоё, хожмын залуус хийг гээд хэвлэлийн хурлаар мэдэгдээд байгаагүйсэн бил үү?!! Тэгээд ч бид улс төрийн сонгуулийн үед нэвтрүүлгээ хааж ирсэн.

Нэгэн цагт мөр мөрөө түшин хатуу хөтүүг давж явсан анд найз, хамтрагч, уран бүтээлч бид нүүр нүүрээ харан аливааг шийдчих боломж их бий. Хийлцсэн ажлаас нь нэрийг нь хүртэл устгаж, хэвлэлээр хэн нэгнийг түлхэж, худал үнэн өгүүлүүлэхийн учир надад буй энэ орон зайд үнэнийг бичиж үлдээв!

Энэ хүртэл тэвчээртэй уншсан танаас би асууя, ингэтлээ доромжлуулах яг ямар муу үйл энэ оронд, энэ хүмүүст би хийсэн бэ?" гэсэн байна. 

П.Анужин

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
mgljn
uneheer uhaalag emegtei yariangui
2016/04/29 103.17.108.42
mgljn
uneheer uhaalag emegtei yariangui
2016/04/29 103.17.108.42
TUSHIG
ODOO BOLI TA NARIIN HERVVLEES ZALHAJ BN HOINOOS IREED HOT MANAIH HOTOND IREED HONI MANAIH GJ UNEN UGEE BAS ODOO ANUUJIN ANIA MOODNOOS GARSAAN SONIRHOL ALGA AMIDRALAA ALGAN DEER BGA UM SHIG ILTGEH UMAA HUND NUUJ HAAH ZUIL BMAAR KKK
2016/04/29 103.17.108.42
TUSHIG
ODOO BOLI TA NARIIN HERVVLEES ZALHAJ BN HOINOOS IREED HOT MANAIH HOTOND IREED HONI MANAIH GJ UNEN UGEE BAS ODOO ANUUJIN ANIA MOODNOOS GARSAAN SONIRHOL ALGA AMIDRALAA ALGAN DEER BGA UM SHIG ILTGEH UMAA HUND NUUJ HAAH ZUIL BMAAR KKK
2016/04/29 103.17.108.42
×èìãýý
Çà Àíóæèí àâãàé îäîî áîëíî
2016/04/29 103.17.108.42
×èìãýý
Çà Àíóæèí àâãàé îäîî áîëíî
2016/04/29 103.17.108.42
zochin
Zugeer l neg irgen uneheer ichmeer ee ene Hero-giinhon ner helbel ene Baatar yagaad ingeed ichih nuurgui bolchihdog bn aa iim archaagui er huniig yu gej bodoh vee Yamar baitlaa l uruh geree tuvhnuulj chadahgui hun buhel buten entertementiin nairuulagch h
2016/04/28 103.17.108.42
Энэ хүн уг нь зөв санаа гаргасан боловч нийгмийг хагалах, нэг хэсэг хүн гайхамшигтай нөгөө хэсэг нь хэн ч биш гэх маягийн юм гаргасанд хамаг буруу нь оршино. Нэр төр хөөцөлдсөн хэдхэн цөөн алдар цолтны цаана нийгмийг, амьдралыг бүтээдэг олон түмэн хүн бай
2016/04/28 103.17.108.42
Адгийн эр эмд дээрэлхдэг гэдэг шүү.Бүхнийг тэвчээр,оюун ухаан ялан дийлнээ.
2016/04/28 103.17.108.42
Ажлаа амжилттай сайн хийж байгаа хүнд хүмүүс атаархаж янз бүрийн муу юм хийж нэр төрий нь гутаахыг оролддог нь манай Монголчуудын гэм биш зан шүү дээ. Тэрний л нэг болсон байлгүй дээ.Сайхан даруухан бас мэдлэгтэй бүсгүй хүн...Цаг хугацаа бүхнийг харуулда
2016/04/28 103.17.108.42
Ёстойн нэг өөрийнх нь хэлж байгаа шиг, шалчиганаад гүйгээд байдаг хүн биш. Миний харах нь ээ, их л зөв шудрага байхын төлөө юм шиг хүн санагддаг. Надад маш их таалагддаг. Үйлдэл болгонд тайлбар хийдэггүй. Зарим нь тайлбар хийлтхээнгүй цаг хугацаа илчлээд
2016/04/28 103.17.108.42
Neg yum yariad buruuthaaraa dahiad neg uhaantai dur esgej suuna. Enuunii uhaan GEJ Yu bhavdee AAv eej tomchuudiin gar harj ug ebluish urigu tsairuulj bhgui Yu. Bitgii shaa bi medne
2016/04/28 103.17.108.42
oyu
дэмжиж байна Анужин. сэтгэлийн хаттай,тэсвэр тэвчээрийн оргил болж арсалдан дайрч байгаа тэр хүмүүсийн гүтгэлэг,дайралтыг зоригтойгоор тэсч гараарай.Цаг хунацаа бүхнийг шүүгээд зөв буруугий нь ялгаад өгнө.Идсэн эрүү хувхайрч идүүлсэн бут цэцэглэнэ гэж үг
2016/04/28 103.17.108.42
oyu
дэмжиж байна Анужин. сэтгэлийн хаттай,тэсвэр тэвчээрийн оргил болж арсалдан дайрч байгаа тэр хүмүүсийн гүтгэлэг,дайралтыг зоригтойгоор тэсч гараарай.Цаг хунацаа бүхнийг шүүгээд зөв буруугий нь ялгаад өгнө.Идсэн эрүү хувхайрч идүүлсэн бут цэцэглэнэ гэж үг
2016/04/28 103.17.108.42
Em hunii us in urt uhaan in bogino gej arai dunguur um bolovuu gej bodhod tiim bish l baidag um baina daa
2016/04/28 103.17.108.42
pjhg
Ухаантай байж чадах уу. Бүсгүй хүн овоо доо гээд дэмжиж байдаг байсан чинь энэ Анужин тухайн цаг үедээ үлгэрлэл болж явсан Удвал гуайн хувийн амьдралыг нь шүүн хэлэлцэх маягийн тэнэгтсэн шүү.
2016/04/28 103.17.108.42
Anyyjin ikh uhaantai hun. Iim emegtei mongold huruu daram bii. Tsogzolmaa, Suvd nartai en zeregtseh aash aranshintai tolgoi duuren erdemtei hun bolohoor humuus mur zeregtsen ochihod hol bas chaddaggui bolohoor ene hund ataarhaad er ni yaval ch yachih geed
2016/04/28 103.17.108.42
sanal
Aliv zuild hemjee hyazgaar bii. Ta ner ene heruul margaanaa olon niitiin heregsleer heleltsehee odoo zogsoogooch, guiya! Ta nart l tiim chuhal baih, ard bidend ogthon ch chuhal bish. Yaj eniig oilguulah ve, ta mini ee!!!
2016/04/28 103.17.108.42
Манай эрчүүд нэг л бишээ.Ёстой яамаар ч юм бэ дээ.
зочин
2016/04/28 103.17.108.42
Ta narin dund yu bolsong bid medehgyui , nuur nuuree haraad uchraa olohiin orond Ingej yavah gej , o
Ta narin dund yu bolsoniig bid medehgyui shdee,nuur nuuree haraad uchraa olohiin orond Ingej Olon niitiin syljeegeer bie bieryygee dairch ner nuuree unagah gej ?!chi ehelj hamt olnoo hardaj Olon niitiin fb, tvittert um bichsen um bishyy? Ovoo bosgoogyii B
2016/04/28 103.17.108.42
Ta narin dund yu bolsong bid medehgyui , nuur nuuree haraad uchraa olohiin orond Ingej yavah gej , o
Ta narin dund yu bolsoniig bid medehgyui shdee,nuur nuuree haraad uchraa olohiin orond Ingej Olon niitiin syljeegeer bie bieryygee dairch ner nuuree unagah gej ?!chi ehelj hamt olnoo hardaj Olon niitiin fb, tvittert um bichsen um bishyy? Ovoo bosgoogyii B
2016/04/28 103.17.108.42
үзэгч
Анужинд: Хэний өмнөөс, хэний заавраар, хаана, юу хийж явснаа одоо хүртэл мэдээгүй явж байсан юмуу. Энэ нэвтрүүлэг чинь анх гарахдаа л хэн ард нь байгаа нь харагдаж байсан шүү дэ. Ахаа, Ахаа гээд байсан тэр хүн чинь чамайг одоо гаргуунд нь хаяж байгаа нь э
2016/04/28 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment