Гурван лам нийлэн арван жилийн сурагчийг хүчиндсэн талаар мэдээлэл гарлаа. Энэхүү мэдээлэлийг сэрэмжлүүлэг болгох үүднээс бэлтгэн хүргэж байна. Тус хэрэг орон нутагт гарсан байна. Улсын шалгалт өгөхөөсөө өмнө засал, ном хийлгэхээр хийдэд очсон охиныг хүчинджээ. Лам нар голын эрэг орж засал ном хийе хэмээн охиныг хуурч хүнээс зайдуу газар аваачин түүнийг хүчиндсэн аж. Шүүхээс лам нарыг хүчингийн хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэн тэдэнд 3.8 жилийн ял оноосон байна.