Дархан-Уул аймгийн АН-ынхан намын байран дээрээ суулт зарлаад байсан юм. Тэд АН-ын даргад мэдэгдэл хүргүүлсэн бөгөөд шаардлагын хариуг нь өгөөгүй тул суултаа өлсгөлөн болгосон байна. Уг мэдэгдэлд “Бид шудрага үнэний төлөө ардчилсан намын төлөө, үндсэн дүрмийн хүрээнд шаардлага тавьсан тул бидний амь нас эрүүл мэнд эрсэдсэн тохиолдолд хууль бус зүйлийг өөгшүүлэн дэмжиж буй Ардчилсан намын дарга З.Энхболд хариуцна гэдгийг мэдэгдэж байна. Та фракцгүй ардчилсан намын даргын хувьд үндсэн дүрэм болон хяналтын ерөнхий хороо болон дотоод сонгуулийн хорооны шийдвэрийг биелүүлж Дарханы ардчилсан намын маргаантай асуудлыг үндсэн дүрмийн хүрээнд шийдвэрлэж, хууль бусаар явагдсан ҮЗХ сонгуулийг хүчингүй болгохыг шаардаж байна" гэсэн байна.
Дарханы АН-ынхан өлсгөлөн зарлалаа
2016-04-28 15:20:00