8o
Улаанбаатар хот
mobile menu

Истанбул хотын захирагч Улаанбаатарт айлчиллаа

2016-04-28 17:24:00

Туркийн Истанбул хотын захирагч, Дэлхийн хотуудын холбооны ерөнхийлөгч Др. Кадир Топбаш, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийн урилгаар Монгол Улсад энэ сарын 24-26-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийлээ.  Др. Кадир Топбаштай түүний зөвлөгч нар болон Истанбул хотын Засаг даргын тамгын газрын харьяа хувийн хэвшлийн байгуллагуудын захирлууд дагалдан ирлээ. Мөн албан ёсны уулзалтуудад БНТУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Мурат Карагөз байлцав.

Айлчлалын хүрээнд Др. Кадир Топбаш, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл болон Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулгатай уулзаж, Улаанбаатар, Истанбулын хооронд хамтын ажиллагааны протоколд гарын үсэг зурлаа. Др. Кадир Топбаш айлчлалынхаа хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт  бараалхлаа. Уулзалтын үеэр Др. Кадир Топбашид Улаанбаатар хотын тулгамдсан асуудал, хотын дахин төлөвлөлт, ундны болон бохир усны удирдлага, нэгдсэн ачаа тээврийн төв, нүүрснээс шингэн түлш гаргах, Туул голын усыг нөөцлөх байгууламж барих болон ухаалаг авто зогсоол барих гэх мэт олон төсөл хөтөлбөрүүдийн талаар мэдэээлэл  өглөө.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Boldoo
Batuulee icheechee ,,,, huuteigee hamtdaa jorond hataa hulgaichaaaaaaaa
2016/04/30 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment