8o
Улаанбаатар хот
mobile menu

С.Гэрэлмаа: 2655 оюутан үр хөндүүлсэн нь харамсалтай тоо

2016-04-29 12:02:00

Манай улсын хүн амын дийлэнх хувийг залуус эзэлдэг. Олон улсад залуус орон гэж үздэг. Өнөөдрийн байдлаар 15-24 насныхан нийгмийн идэвхтэй бүлэгт хамаардаг. “Оюутны эрүүл мэндийг дэмжих аян”-ы хүрээнд дээрх насныхныг судалгаанд хамруулахад БЗХӨ хамгийн өндөр гарсан байна. Мөн нөхөн үржихүйн мэдлэг мэдээлэл дутмаг, хэд хэдэн тулгамдаж буй асуудлаа тэд онцолсон байна. Энэ талаар Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн  Эрдэм шинжилгээний ажилтан С.Гэрэлмаатай ярилцлаа.

“Оюутны эрүүл мэндийг дэмжих аян” хэзээнээс эхэлсэн вэ. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

-Нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний дөрөвдүгээр хөтөлбөрийг хангах ажлын хүрээнд ЭМСЯ сайдын 309 дүгээр тушаалаар жил бүрийн  9-10 сарыг “Оюутны эрүүл мэндийг дэмжих сар болгон тэмдэглэн өнгөрүүлэхээр заасан байдаг. Энэ нэг сарын хугацаанд оюутнуудад эрүүл мэндийн зөв мэдлэг мэдээлэл өгөх, боловсрол олгох зэрэг сургалт судалгааны ажил хийдэг байсан. Харин энэ жилийн хувьд нэлээд онцлог бөгөөд үр дүнтэй ажлуудыг зохион байгууллахаар төлөвлөөд эхнээс нь хэрэгжүүлж байна.  Тухайлбал, өмнөх жил сургалт, судалгааны ажил явуулж байсан бол энэ дөрөвдүгээр сард улсын болон хувийн их, дээд сургуулиудын дунд хувиар гаргаад оюутнуудад үнэ, төлбөргүй үзлэг хийж шинжилгээнд хамруулж байна. Үзлэг, шинжилгээн ирэх тавдугаар сарыг дуустал хийнэ.  Мөн өнгөрсөн 2013 онд ДЭМБ, ЭМСЯ, НҮБ-ын Хүн амын сан, Монголын оюутны холбоо хамтраад оюутны эрүүл мэндийг төвийг нээсэн. Энэ төв нь зөвхөн оюутнуудад харьяалал харгалзахгүйгээр үнэ, төлбөргүй үзлэг оношлогоо хийж байна. Оюутны хотхонд байрладаг бөгөөд хоёр чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байгаа. Нөхөн үржихүйн эмнэлэг, халдварт болон бусад үзлэг, шинжилгээг өдөр болгон хийдэг. Өдөр 14:00-17.00 цаг хүртэл ажилладаг. Үзлэг нь үнэ төлбөргүй, шинжилгээ нь 500-3500 төгрөгийн үнэтэй. Тодруулбал, шээсний шинжилгээ 500, ходоодны хелико бактер 3500 төгрөг байх жишээтэй. Энэ төлбөр нь тухайн шинжилгээний тестерийн үнэ. Судалгаанд хамрагдсан оюутан, залуусын дунд БЗХӨ болон хелико бактер өндөр  гарсан.

-Одоогийн байдлаар нийт хэчнээн оюутан, залуус үзлэг, шинжилгээнд хамрагдаад байна вэ?

-Аяны хүрээнд 15-24 насны оюутан, залуусыг эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулсан. 2014-2015 оны байдлаар манай улсад 101 улсын болон хувийн их, дээд сургууль үйл ажиллагаагаа явуулж байна. Нийт 178300 оюутан суралцдаг гэсэн статистик тоог БСШУЯ-наас өгсөн. Манай хүрээлэн өнгөрсөн 2014 хийсэн судалгаагаар 15-24 насны 2300 орчим оюутан, залуус үзлэгт хамрагдсан. Үүний 60.2 хувийг эмэгтэйчүүд, 39.8 хувийг эрэгтэйчүүд эзэлж байна.  2014 онд 2655 оюутан, залуус эмнэлгийн байгууллагад хандаж үр хөндүүлсэн. Энэхүү тоо нь зөвхөн бүртгэлтээ тоо. Нууцаар зулбуулах эм уусан хэчнээн охид, бүсгүйчүүд байгааг хэн ч хэлж мэдэхгүй. Энэ тоо бол харамсалтай тоо. 2015 оны судалгааг одоогоор нэгтгэж дуусаагүй байна. Жил ирэх тусам БЗХӨ-ний тоо нэмэгдэж байна. Үүний цаана БЗХӨ-ний халдвар тээгч маш  их болсон. Ялангуяа тэмбүү 816, заг  хүйтэн, 599, шээс бэлгийн замын Трихомониаз  1955,  ДОХ-ын 3  тохиолдол илэрсэн. Үүнээс үзэхэд оюутан, залуус бэлгийн замын халдвар өвчнөөс хэрхэн сэргийлэхээ мэдэхгүй, энэ талын мэдлэг, мэдээлэл муу, эсвэл буруу ойлголтой байгаагийн илрэл. Мөн тохиолдлын бэлгийн хавьталд ямар ч хамгаалалтгүй ордог, хосууд бие биедээ үнэн ч бус байгаагаас үүдэн БЗХӨ залуусийн дунд өндөр байна.

Жил ирэх тусам БЗХӨ-ний тоо нэмэгдэж байна. Үүний цаана БЗХӨ-ний халдвар тээгч маш  их болсон. Ялангуяа тэмбүү 816, заг  хүйтэн, 599, шээс бэлгийн замын Трихомониаз  1955,  ДОХ-ын 3  тохиолдол илэрсэн

-Үзлэг үзлэг, шинжилгээнд оюутнууд хэр идэвхтэй оролцож байна. Мөн сургуулийн зүгээс хэр дэмжиж байна вэ?

-Өнөөдрийн байдлаар ХААИС, Этүгэн, ШУТИС, Их засаг, МУБИС, Глобал зэрэг долоон сургууль дээр очиж үйлчилгээ үзүүлсэн. Оюутнууд өвчин эмгэг, эрсдэлтэй зан үйлээс урьдчилан сэргийлэх, үнэн бодит мэдээллийг тогтмол хүргэдэг механизм, эрүүл мэндийн нууцыг чандлан хадгалах, оюутанд ээлтэй эрүүл мэндийн ажилтан болон сэтгэлзүйчийн танхимтай болохыг хүсч байна. Гэсэн хэдий ч оюутан, залуус үзлэг, шинжилгээнд 100 хувь бүрэн хамрагдаж чадахгүй, идэвхи сул байна. Үүнд маш олон зүйл нөлөөлж байна.  Жил ирэх тусам БЗХӨ-ний тоо нэмэгдэж байна. Үүний цаана БЗХӨ-ний халдвар тээгч маш  их болсон. Ялангуяа тэмбүү 816, заг  хүйтэн, 599, шээс бэлгийн замын Трихомониаз  1955,  ДОХ-ын 3  тохиолдол илэрсэн​. Харин хамрагдсан оюутнууд өөрсдөө тулгамдаж буй асуудлаа чөлөөтэй илэрхийлж хэд хэдэн асуудлыг хөндөж байсан. Сургуулиуд урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээ хийж зөвлөгөө өгдөггүй, мэдээлэл хүргэхдээ хуучинсаг арга ашигладаг, зарим сургуулиудад эмч байдаггүй зэрэг маш олон зүйлийг нэрлэсэн. Энэ юуг илэрхийлж байна вэ гэхээр тухайн сургуулийн сургалтын алба, болон удирдлагууд оюутны эрүүл мэндийн нөхцөл байдлыг тэр бүр ошоож үздэггүй, энэ төрлийн үйлчилгээг хэрхэн хүргэхээ мэддэггүй. Саяхан манай хүрээлэн дээр их, дээд сургуулийн захирал, эмч нарын уулзалт хийсэн. Энэ уулзалт анх удаа гэхэд нэлээд үр дүнтэй болсон гэж би хувьдаа харж байгаа. Учир нь зарим сургуулийн захирал нар оюутны тооноос хамаарч тухайн сургууль хэдэн эмчийн орон тоо шаардлагатай байгаа, ямар чиглэлийн хэдэн төрлийн үйлчилгээ үзүүлэх зэргийг хуулинд нарийн тусгаж өгөх хэрэгтэйг онцолж байсан.

-Оюутан залуусын дунд эрүүл мэндийн боловсролын мэдлэг муу байна гэж та сая ярьлаа. Гэтэл ЕБС-ын хичээлийн хөтөлбөрөөс Эрүүл мэндийн  хичээлийг хасчихсан шүү дээ. Үүнийг эргээд сэргээх шаардлага гарч ирж байгаа юм шиг санагддаг.

-Оюутан, залуус эрүүл мэндийн мэдлэг боловсрол муу байгаад нөлөөлөх гол хүчин зүйл нь ЕБС-ын хичээлийн хөтөлбөрөөс Эрүүл мэндийн хичээлийг хассан явдал. Нөхөн үржихүйн боловсрол гэдэг хүнийг насанд туршид нь шаардлагатай зүйл. Түүнийг бүр багаас нь сулгаж өгөх нь чухал. Дээхэн үед арван жилийн хүүхдүүдэд охидын үзлэг гэж хийдэг байсан. Энэ зүйл алга болсон нь олон хор уршиг их дагуулж байна. Нөгөөтэйгээр эрүүл мэндийн хичээлийг боловсрол мэдлэг муу байгаагийн нэг илрэл. ЕБС-д биеийн тамирын багш эрүүл мэнд, биологийн хичээлийг зааж байгаа. Биеийн тамирын багш эрүүл мэндийн хичээлийг мэргэшсэн багштай адил хэмжээд зааж чадахгүй шүү дээ. Тиймээ яах аргагүй ЕБС-д нөхөн үрхижүй болон, эрүүл мэндийг хичээлийг анги тус бүрт системтэйгээр тусгаж өгөх хэрэгтэй.

-Та сая зарим их, дээд  сургуульд эмч байхгүй, энэ төрлийн үйлчилгээ явуулахад шаардлагатай танхим байхгүй байна гэж ярьлаа. Дээр дурдсан 101 сургуулиас хэдэн нь эмчтэй байна вэ?

Энэ нь тухайн оюутан эцэг эх, гэр бүлийн хэн нэгэн эсвэл мэргэжлийн эмчид хандаж зөвлөгөө мэдээлэл авахаас урьтаж найзынхаа хэлсэн ярьсанд итгэж буруу сонголт хийж байгаа нь өөрөө буруу алхам болдог.

-Дээрх дурдсан 101 их, дээд сургуулиудаас 40 нь эмчтэй байна. Үлдсэн нь эмчгүй. Дийлэнх нь хувийн сургууль. Тухайн оюутан, сургуулийн захиргаа, оюутны холбоо  нь хаа хаанаа ямар ч арга хэмжээ авдаггүй сургууль олон байна. Улсын  сургууль нэг эмчтэй хэдий ч тэр бүр тогтмол, хүртээмжтэйгээр оюутанд үйлчилж чадахгүй, нэр төдий байгаа нь ажиглагдсан. Мөн зарим нэг сургуульд эмч байгаа хэдий ч түүнийг дэмждэггүй. Энэмэтчилэн олон хүчин зүйлээс үүдэн оюутнууд эрүүл мэндийн үйлчилгээг авч чадахгүй байна. Үүнээс үүдэн залуусын дунд халдварт өвчлөл нэмэгдэж, бүр цаашилбал гэр бүл болох, үр хүүхэд төрүүлэхэд эрүүл мэндийн болон сэтгэл зүйн асар их дарамтад ордог. Энэ юу гэхээр тухайн оюутан суралцаж байх явцдаа тохиодлын бэлгийн хавьталд орох, хүсээгүй жирэмслэлт, халдварт өвчин тусдаг. Сургуулиа төгсөөд сайхан амьдрах гээд гэр бүл зохиох гэтэл хоёрдахь ч хүчин зүйлээс үүдэн үр тогтоох, хүүхэд төрүүлэх боломжгүй болчихсон байдаг. Яагаад гэхээр найзаасаа авсан буруу ташаа ойлголтоор эмэгтэйчүүд зулбуулах эм уух, үр хөндүүлэх тохиодол гардаг. Энэ нь тухайн оюутан эцэг эх, гэр бүлийн хэн нэгэн эсвэл мэргэжлийн эмчид хандаж зөвлөгөө мэдээлэл авахаас урьтаж найзынхаа хэлсэн ярьсанд итгэж буруу сонголт хийж байгаа нь өөрөө буруу алхам болдог. Тиймээс эцэг, эхчүүд хүүхдүүдтэй чин сэтгэлээсээ нээлттэй харилцах зайлшгүй шаардлагатай. Мөн манай эцэг, эхчүүд сексийн харилцааны талаар өөрсдөө хаалттай, болохоор тухайн хүүхэд эцэг, эхтэйгээ өөр тохиолдсон асуудлаа хэлдэг. Айдаг, эмээдэг, санаа зовдог. Тийм болохоор шууд найздаа ханддаг. Эмчид хандах ёстой гэдгийг мэддэг хэрнээ хэрхэн, яаж гэдгээ ойлгохгүй байх тохиолдол их байна.  

-Намар болохоор их, дээд сургуулиуд хамгийн түрүүнд сургалтын төлбөрөө тодорхой хувиар нэмдэг. Сургалтын төлбөрөө нэмэхдээ оюутны эрүүл мэндэд зориулсан үйлчилгээнд тодорхой хувийг гаргаж өгөх талаар БСШУЯ- албан бичиш хүргүүлсэн гэнэ. Хариу нь ирээ юу?

-Оюутан, сургууль, сургуулийн эмч нартай хэд хэдэн удаагийн уулзалт зохион байгуулж түүнээс гарсан хүсэлт, шийдвэрийн гадуу БСШУЯ-д албан бичиг хүргүүлсэн. Энэ нь тухайн сургууль сургалтын төлбөрийн тодорхой хувийг оюутны эрүүл мэндэд зориулсан үйлчилгээ авахад зориулагдаж байхыг Сургалтын хөтөлбөрөө тусгаж өгөөч гэсэн хүсэлт. Оюутнууд үүнийг хамгийн их хүссэн. Энэ сарын 25-ны өдөр уг хүсэлтийг албан бичгээр явуулсан. Одоогоор хариу ирээгүй байна.  Яагаад ийм хүсэлт явуулсан гэхээр өнөөдрийн оюутан,  залуус буюу 15-24- насныхан ирээдүйн ээж, аавууд.  Тиймээс бид өнөөдөр тоо баримт дурдаж яанаа гэхээс илүүтэй арав магадгүй 20 жилийн дараахыг харах хэрэгтэй байна. Ид нөхөн үржихүйн насны залуусын дийлэнх нь  БЗХӨ-өөр өвчилсөн  байна гэдэг нь Монгол Улсын ирээдүйтэй салшгүй холбоотой. Эрүүл эцэг, эхээс эрүүл хүүхэд төрнө. Тэгэхээд нөхөн үржихүйн насны залуусыг эрүүл байлгаж тэдэн рүү чиглэсэн Цогц бодлого дутагдаад байна. Үүнийг л бодлогоор зохицуулж өгөх хэрэгтэй. Мөн их, дээд сургуулиуд оюутнуудыг мөнгө гэж харж байна. Түүнээс улс эх орны ирээдүй гэдгийг сайн ойлгож ухамсарлаж тэдэн рүү чиглэсэн эрүүл мэндийн цогц үйлчилгээг хүргэж чаддаггүй.

-БЗХӨ-нөөс сэргийлэхийн тулд хувь хүн яах ёстой вэ?

-Залуус БЗХӨ-нөөс сэргийлэхийн хамгийн энгийн арга нь бэлгэвч хэрэглэж бэлгийн харьцаанд орох гэдгийг ерөнхийдөө мэддэг. Гэсэн ч түүнийг хэрэглэж хэвшээгүй, дадал болгоогүй, тохиолдлын бэлгийн хавьтлыг тэмцдэггүй, үнэнч бус байдлаас үүдэн энэ өвчин залуусын дунд өндөр гараад байна. Тиймээс өөрийгөө хайрлаж, хамгаалахын үүднээс бэлгэвчийг байнга хэрэглэж, тодорхой хугацааны зайтай эрүүл мэндийг үзлэг, шинжилгээнд хамрагдаж байх хэрэгтэй. Мөн хувийн ариун цэврийг сайтар хангах ёстой. Өнөөдрийн нөхөн үржихүйн насны оюутан, залуус эрүүл байж ирээдүйд эрүүл хүүхэд төрүүл, эрүүл нийгмийн бий болгох нь хамгийн чухал.  

-Ярилцсанд баярлалаа.

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
иргэн
энэ оютанууд сурхаа нэг дүгээрт тавимаар юм, үхсэнийгээ хийгээд доодхоороо тоглоод байдаг байнаа?пянгийн даахгүй байж
2016/05/01 103.17.108.42
ganaa
tembuu bol ihsej bgaa gej heden jiliin umnuus yarigdsan .uunees ert arga hemjee avaad taslan zogsooh bsan yum. ajliig ni hiih yostoi humuus hurungu mungu haraad ajlaa hiihgui bna. setgel baival hhih yostoi ajlaa mungugui ch bsan hiine,
2016/04/30 103.17.108.42
tuka
bodushtai zvil
2016/04/30 103.17.108.42
hohinee odoo urgui bolson
2016/04/29 103.17.108.42