8o
Улаанбаатар хот
mobile menu

Г.Амаржаргал: Үйлчлүүлэгчдийн хүсэлтээр хямдралын хугацаагаа сунгасан

2016-04-29 12:22:00

 “Гоёл” салон үйлчлүүлэгч та бүхэндээ зориулан үйлчилгээгээ 50  хувийн хямдрал үзүүлсэн талаар өмнө нь танд дуулгаж байсан билээ. Тэгвэл энэ удаа тус салоны хамт олон үйлчлүүлэгчдийнхээ хүсэлтээр хямдралын хугацаагаа нэг сараар сунгасан таатай мэдээг хүргэе. “Гоёл” салоны Арь, гоо заслын арьс эмч Г.Амаржаргалаас сүүлийн үйлчилгээ болон хямдралын талаар цөөн хором ярилцлаа. 

-Танай салон энэ сарыг дуустал бүх үйлчилгээндээ 50 хувийн хямралд зарласан байсан ч хугацаасаа дахин нэг сараар сунгахаар болсон байна. Энэ талаар дэлгэрэнгүй  мэдээлэл өгнө үү?

-Баярлалаа. Юуны өмнө эрхэм уншигч, үйлчлүүлэгч та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Манай “Гоёл “ салон бүх үйлчилгээндээ 50 хувийн хямдрал үзүүлээд байгаа билээ. Энэ хямдрал уг нь энэ сарыг дуустал байсан боловч үйлчлүүлэгчдийн хүсэлтээр дахин нэг сараар сунгаж байна. Тэгэхээр манай салоны бүх үйлчилгээ ирэх тавдугаар сарыг дуустал 50 хувийн хямдралтай үнээр та бүхэнд хүрэх болно. Нийслэл, төдийгүй орон нутгаас маш олон үйлчлүүлэгчдээс  ирсэн хүсэлтийн дагуу хугацааг сунгасан.  

-Хөмсөгийг хэдэн төрлөөр шивж байна вэ?

-Үстэй мэт, 3D, уусалттай, битүү гэсэн төрлөөр хөмсөг шивж байна. Тухайн хүний хүсэл, нүүрний хэлбэрт тохируулан эдгээр төрлөөс хийж байгаа нь манай салоны давуу тал. Мөн эрэгтэй, эмэгтэй хоёр шивээчин олон төрлийн зураг гаргаж тухайн үйлчлүүлэгчийн хүсэл, сэтгэлд нийцсэн үйлчилгээ үзүүлж байгаа. 

-Бүтэн биеийн шивээс хийж байгаа гэсэн. Мөн бие нь дээр зурган шивээж хийж байгаа гэж сонссон?

-Манай салоны хамгийн сүүлд оруулж ирсэн үйлчилгээ бол бүтэн биеийн шивээс. Уусалттай, контуран шивээсийг хэмжээнээс хамаарч янз бүрийн үнэтэй байгаа. Ямар нэгэн өвдөлт мэдрэхгүйгээр, судас хагалахгүйгээр шивнэ. Сүүлийн үед үйлчлүүлэгч хэмжээний хувьд том шивээс хийлгэх сонирхол их болсон байна. Үүнээс үүдэн тухайн хүний шивээс хийх тэр хэсгийн судаснууд хагарах, халдвар авах тохиолдол гарч болзошгүй. Энэ бүгдээс манай салон урьдчилан сэргийлж үйлчилгээ үзүүлдэг.  Мөн хүний бие нь дээр  зураг зурж өгч байна. Энэ нь тухайн хүн өөрийн хувцаслалтандаа тохируулан аль хэсэгтээ зуруулахаас хамаар хэмжээ нь өөр өөр. Гурван сарын хугацаанд арилахгүй. 

-Сүүлийн үеийн потокс тариагаар үрчлээ арилгах үйлчилгээ үзүүлж байгаа гэсэн. Энэ үйлчилгээндээ хэдэн жилийн баталгаа өгч байна вэ?

-Хамгийн сүүлийн үеийн үрчлээ арилгах потокс тариаг оруулж ирээд байна. Хийсний дараа 20 минутын дотор үйлчилгээний үр дүн мэдэгдэж нүүрс арьс тэнийж, толигор болдог. Энэ үйлчилгээндээ  бусад газрууд 2-2.5 жилийн баталгаатай өгдөг. Харин манай салоны хувьд 5-7 жилийн баталгаатай тариа оруулж ирж, үйлчилж байгаа. Яагаад гэвэл манайх Солонгосын харьяа эмнэлэг. Энэхүү үйлчилгээг хийлгэснээр арьсанд ямар нэгэн сөрөг зүйл, шинж тэмдэг илрэхгүй.

-Хамрын муруйг тэгшлэх үйлчилгээний талаар мэдээлэл өгнө үү?

-Хамар болон уруулын хэлбэр засах, гэмтэлтэй хамрын муруйг тэгшлэх үйлчилгээ үзүүлж байна. Хамгийн гол нь эдгээр үйлчилгээг мэсгүйгээр хийж байгаагаараа давуу бөгөөд онцлог.  Энэ нь хамгийн сүүлийн үеийн деп филлер гэдэг тариа. Нэг үгээр хэлбэл хамрын хатуу тарилга гэсэн үг. Мэсгүйгээр хамар засах нь өөрийн юм шиг харагдах бөгөөд өөрт зовиур мэдэгдэх байдгаараа давуу талтай. Мөн цохилтод гэмтэхгүй. Үүнээс гадна манай салон уруулын хэлбэр засах, хэмжээг нь тааруулах зэрэг үйлчилгээ үзүүлж байна. Эдгээр тарилга нь 50 хувь хямдраад 700-350 мянган төгрөг  болж хямдарсан. Энэхүү тариа хүний биеийн 80 хувийг бүрдүүлэгч уснаас гаргаж авсан байдгаараа онцлог.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Ядаж наад бичиж байгаа юмаа зөв бичээч потокс тариа гэж юу байдын.
2016/04/29 103.17.108.42
Сайхан шааз өгөх юмаа ямар хугацаатай тариа гэнээ. Ямар эмнэлгийн хариа гэнээ. Ингэж шааж байхаар зүгээр л үнэнээ хэлээч. Гадуур хувь хүний гар дээрээс хамгийн чанахгүй тариа авдаг гээ биз дээ
2016/04/29 103.17.108.42
Зүгээр нэг гоо сайханч байж бас хэзээдээ эмч болцын бэ? Бурхангүй газрын бумба галзуурга гэгчээр... эмч гэнэ үү.
2016/04/29 103.17.108.42
зочин
байрлал нь хаана байрладаг юм вэ
2016/04/29 103.17.108.42
зочин
байрлал нь хаана байрладаг юм вэ
2016/04/29 103.17.108.42