Хөгжиж байна гэж хөрөнгө хаясан бүхэн дэвшил биш. Улсын Нийслэл Улаанбаатар хот маань өдрөөс өдөрт хөгжиж өндөр барилга нэмэгдэж байгаа ч урдахаа сүйтгэсэн ажил, урагшилахгүй гэдэг үг ч бий. Хамгийн гол нь бүтээн байгуулалтыг хийхдээ нарийн төлөвлөгөө уялдаа холбоотой, гүйцэтгэгч компаниуд нь харилцан ойлголцолтой байх учиртай. Харин аливаа ажлыг ойлголцож хамтарч хийлгүйгээр хүн бүхэн хийсэн ажилтай болох гэж толгой мэдэн загнадагаас урд хийсэн ажлаа хойно нь сүйтгэсээр. Үүний хамгийн том жишээ бол Үүл баатрын хийсэн гудамжинд өнгө нэмэх ажил. Тухайлбал”Найрсаг Улаанбаатар” гудамж хананд “3D” зураг зурах төслийн хүрээнд Нийслэлд Зүүн дөрвөн замын уулзвараас Баруун дөрвөн замын уулзвар хүртэлх ашиглагддаггүй болон хотын өнгө үзэмжинд сөргөөр нөлөөлөхүйц байршил болоод замын ослоос урьдчилан сэргийлэх үүднээс сургуулиудын ойр орчимд 3D хэлбэрээр бодит мэт сэтгэгдэл төрүүлэхүйц зураг зурж залуусын зураг авалтын бүс болгосон. Ийнхүү хотын үзэмжинд өнгө нэмж залуусын патиараа татах газрыг бэлтгэсэн ч нөгөө талаас зөв төлөвлөөгүйгээс эхнээсээ ийнхүү хийсэн ажил нь булшлагдаж эхэлжээ. Толгойгүй төрийн бодлогоггүй үйлдлийг иргэд ингэж шүүмжилж байна
Толгойгүй төрийн бодлогогүй үйлдэл
2016-04-29 13:34:00