Пропорцианаль тогтолцоо нь үндсэн хуулийг зөрчсөн гэсэн цэцийн дүгнэлт эмэгтэй гишүүдийн хөлийг чичирүүлээд амжлаа. Эмэгтэй гишүүдэд ээлтэй энэхүү тогтолцоог халах шийдвэр нь улс төрд нэг ухралт болж, эмэгтэй гишүүдийн идэвхийг дарлаа гэж үзсэн гишүүд УИХ-ын даргад хүсэлт илгээсэн байна. УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг УИХ-ын даргад хаягласан хүсэлтэндээ МУ-ын үндсэн хуулийн цэцээс гаргасан “пропорцианаль тогтолцоо нь үндсэн хууль зөрчиж байна” гэсэн 05 дугаар дүгнэлт нь эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог эрс бууруулах, ардчилалыг арагш ухраасан шийдвэр байлаа. Пропорцианаль тогтолцоо нь эмэгтэйчүүдэд ээлтэй тогтолцоо юм. Тиймээс улстөржсөн, ухрахыг дэмжсэн энэхүү шийдвэрт уян хатан хандаж бидний хүсэлтийг дэмжихийг хүсч байна гэжээ.
Уналтанд орсон эмэгтэй гишүүдийн УИХ-ын даргад хаягласан хүсэлт
2016-04-29 14:45:00