Хүн мөнгөний төлөө нүдээ ухаж өгөхөөс ч буцахгүй цаг болсоныг нийгэмд болж байгаа олон үйл явдал гэмт хэргүүд харуулж байна. Саяхан л гэхэд Хан-Уул дүүргийн 10-р хорооны нутаг дэвсгэрт байрлах худалдааны төвөөр үйлчлүүлээд гарч явсан 81 настай иргэнийг дээрэмдсэн хэрэг гарсан . Энэхүү хэргийн мөрөөр цагдаа нар ажилласан бөгөөд настаныг дээрэмдсэн этгээдүүдийг Хан-Уул дүүрэг дэхь цагдаагийн албан хаагчид илрүүлсэн байна. Хэргийг 23 настай иргэн Г, 23 настай иргэн Л нар бүлэглэн үйлдсэн байжээ. Тэдний өгч байгаагаар энэ хэргийг үйлдсэн сэжигтнүүд ийм аргаар 12 хэрэг үйлдсэн нь тогтоогдоод байна
81 настай эмээг дээрэмдсэн хэрэгтэнг баривчилжээ
2016-04-29 16:50:00