8o
Улаанбаатар хот
mobile menu

“Оюутан цагдаа” хөтөлбөрийн бүртгэл өнөөдөр дуусна

2016-04-30 11:30:00

Жуулчдад туслах, мэдээ мэдээллээр хангах, хотоо сурталчлах зорилгоор гадаад хэлний зохих төвшний мэдлэгтэй оюутнуудыг жил бүр “Оюутан цагдаа” хөтөлбөрт хамруулан амралтаараа ажиллах боломжийг олгох болсон. Тэгвэл тус  хөтөлбөрийн бүртгэл өнөөдөр дуусна.“Оюутан цагдаа” хөтөлбөр гурав дахь жилдээ хэрэгжиж байна. Аялал жуулчлалын улирал болж буйтай холбогдуулан жуулчдад туслах, мэдээ мэдээллээр хангах, мөн тэдний аюулгүй байдлыг хангах, нийтийн хэв журмыг сахиулахад оролцох зорилгын хүрээнд жил бүр зохион байгуулдаг. Энэ жил 100 оюутан л авах юм байна Энэ тооноос илүү гарсан тохиолдолд сонгон шалгаруулалт явуулах юм байна. Оюутан цагдаа” хөтөлбөрт хамрагдаж байгаа оюутнуудад хэлний дундаас дээш мэдлэгтэй байх ёстой гэсэн шаардлага тавьж  байгаа аж.   Өнгөрсөн жил 88 орчим оюутан хамрагдсан байна.  
 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл