8o
Улаанбаатар хот
mobile menu

Эмчийн буруугаас болж амиа алдсан байж болзошгүй хэрэг дахин гарлаа

2015-11-26 16:05:00

Нийслэлийн нэгдүгээр "Өргөө" амаржих газарт өнгөрсөн бямба гаригт буюу энэ сарын 21-нд нэгэн бүсгүй хүүхэдтэйгээ амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. “Өргөө” амаржих газрын удирдлагууд Эмч нарын хариуцлагагүй үйлдлээс болсон уу, өөр шалтгаанаар амиа алдсан уу гэдгийг урьдчилж тааж ярих нь зохимжгүй хэмээн мэдэгдээд байгаа ч талийгаачийн ар гэрийнхэн нь “Жирэмсэн байх хугацаандаа эмчийн хяналтад байсан. Эх, ураг хоёр хоёулаа эрүүл байсан.

Гэтэл “Өргөө” амаржих газарт төрөхөөр очихоод л ийм зүйл болчихлоо” хэмээн мэдэгдээд буй. Тэгвэл дахин хүн эмч нарын буруугаас болж амиа алдсан байж магадгүй хэрэг гарлаа.

Уржигдар буюу энэ сарын 24-нд энэ хэрэг гарчээ. Мэдээллийг дэлгэрүүлбэл Цагдаагийн Ерөнхий газрын Олон нийт Аюулгүй байдлыг хамгаалах хамгаалалтын 3 дугаар хэлтсийн ажилтан П.Б гэгч бие нь өвдсөн тул харьяаллын дагуух эмнэлэгтээ ханджээ. Цэрэг, цагдаагийн ажилтнууд Цэргийн госпиталд эмчлүүлдэг.

Тухайн өдөр П.Б гэгч тус эмнэлэгт үзүүлэхээр очтол Батлан хамгаалах хууль сахиулахын эмч Өнөржаргал нь өнөөдөр үзэж амжихгүй нь маргааш ир гээд явуулсан аж. Гэтэл Д.Б гэртээ очсоныхоо дараа өөд болжээ.

Ар гэрийнхэн нэлээд гомдолтой байгаа талаар бидэнд дуулгалаа.

Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment