8o
Улаанбаатар хот
mobile menu

Улаанбаатар марафон олон улсын гүйлт зургаадугаар сарын 4-нд болно

2016-04-30 13:13:00

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар,  Эрүүл мэнд, спортын яам,  Нийслэлийн Биеийн тамир, спортын газар хамтран Улаанбаатар марафон олон улсын бүх нийтийн гүйлтийг 6 дугаар сарын 4-нд зохион байгуулна. Марафоныг мэргэжлийн болон сонирхогчдийн гүйлт гэсэн хоёр төрлөөр явуулах бөгөөд Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайгаас гараанаас гаргаж, тус бүрийн маршрутаар гүйж, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд барианд орохоор зохион байгуулжээ. Мэргэжлийн тамирчдын марафон нь хагас марафон буюу 21 км,  бүтэн марафон буюу 42 км-ийн гүйлт гэсэн төрлүүдтэй байх юм. Харин сонирхогчидын дунд явуулах марафоныг дөрвөн насны ангиллаар гурван зайд уралдуулах юм байна. Тодруулбал 5000 метрийн гүйлтэд 12-17, 18-35, 36-54, 55-аас дээш насныхан, 10 000 метртийн гүйлтэд 18-аас дээш насныхан оролцох юм.

Мөн гэр бүлийн гүйлт, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан гүйлт нь 1,5 км зайг туулна. Бүтэн марафон буюу 42 км-ийн гүйлтэд түрүүлсэн тамирчинд 10 сая төгрөг, хоёрдугаар байр эзэлсэн тамирчинд 8 сая, гуравдугаар байрт шалгарсан тамирчинг 6 сая төгрөгөөр шагнаж урамшуулах  юм байна. Сонирхогчдийн гүйлтийн 10000 метрийн зайн тэргүүн байрыг 500.000 төгрөгөөр, хоёрдугаар байрыг 400.000 төгрөгөөр, гуравдугаар байрыг  300.000 төгрөгөөр, 5000 метрийн  зайн  гүйлтийн  нэгдүгээр байр 300.000 төгрөг, хоёрдугаар байрыг 250.000 төгрөг, гуравдугаар байрыг 200.000 төгрөгөөр тус тус шагнах юм байна. Мөн тэмцээний бүх төрөлд  4-10 дугаар байр эзэлсэн гүйгчдийг дурсгалын медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар урамшуулахаар болжээ. Марафонд оролцох хүсэлтэй иргэд  www.ub-marathon.ub.gov.mn сайтад онлайнаар, харъяа дүүргийн Биеийн тамир, спортын хороонд болон Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын байранд  очиж бүртгүүлэх боломжтой. Бүртгэл тавдугаар сарын 30-ны өдрийг хүртэл үргэлжилнэ 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл