8o
Улаанбаатар хот
mobile menu

“Барилга экспо-2016” гурван өдөр үргэлжилнэ

2016-04-30 15:15:00

Монгол Улсын барилгын салбарын өнөөгийн хөгжлийг тодорхойлдог "Барилга Экспо-2016" олон Улсын үзэсгэлэн өнөөдөр “Мишээл экспо”-д нээгдэж байна. Энэ жил Монгол Улсад барилгын салбар үүсч хөгжсөний 90 жилийн ой тохиож байгаатай бөгөөд үзэсгэлэн энэ ойг тэмдэглэхтэй уялдуулан өргөн хүрээнд зохион байгуулж байна. Найм дахь жилдээ зохиогдож байгаа энэ үзэсгэлэн тавдугаар сарын 1 хүртэл ажиллана.

Үзэсгэлэнгийн өдрүүдээр сургалт, семинар, эрдэм шинжилгээний бага хурал, шинэ дэвшилтэт технологийн танилцуулга явагдана. Тухайлбал, "Полимер ба хэлбэржүүлсэн мембран ТехноНИКОЛЬ материал ашиглан барилгын дээвэр болон суурийг хамгаалах цогц шийдэл"-ийн үзүүлэх сургалт, “Материал судлал-Орчин үе” Эрдэм шинжилгээний бага хурал, "Үйлдвэрлэлд эрчим хүчийг ашигтай зарцуулах шийдэл", “Ус чийгний тухай ойлголт, ухагдахуун, ус чийгнээс хамгаалах тухай” сургалт, семинар зэрэг олон үйл ажиллагаа нэг дор болно.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Ипотекийн зээл яг сонгуулийн дараа асар том санхүүгийн хямралыг Монголд авчирна гэдгийг энд хамгийн түрүүнд хэлье.... З. Энхболд гэх энэ атигар нөхөр ард түмний өчүүхэн хэрэгцээ нь дээр тоглолт хийж ард түмнийг басамжилсан нүдээр харж, хөөсөрсөн борлогдох
2016/05/01 103.17.108.42
Яасан богино хугйцййтй юм бэ? ядаж 7 хоног болгооч ээ
2016/04/30 103.17.108.42