8o
Улаанбаатар хот
mobile menu

Монголын фэн клубууд НЭГДЛЭЭ...

2016-04-30 11:00:00

Дэлхийн хүн төрөлхтөнийг нэгэн дээвэр доор нэгтгэж, дэлхийн сая сая фанатуудыг соронзон мэт татаж чаддаг спортбол ХӨЛБӨМБӨГ. Энэхүү гайхалтай дэлхийн хаан спортын нэгээхэн хэсэг нь болсон Монголын Үндэсний Хүрхрээ дээд лиг эхлэхэд ердөө 8 хоногийн хугацаа үлджээ. Хөлбөмбөгийн хөгжлийг тодорхойлох маш олон хүчин зүйл байдгийн нэг нь үзэгч хөгжөөн дэмжигчид билээ. Иймдээ ч Монголын Хөл бөмбөгийн Холбоо болон хөлбөмбөгийн спортыг дэмжигч “Хүрхрээ” брэнд хамтран Монгол дахь хөлбөмбөгийн фен клүбүүдтэй хамтран ажиллахаар болоод байгаа юм.2016 оны 4-р сарын 30-нд фэн клубуудын дундах стандарт талбайн сонирхогчдын хөлбөмбөгийн анхдугаар тэмцээнийг зохион байгуулах гэж байна. 
Ногоон талбайд Тоттенхэм, Байерн Мюнхен, Милан, Реал Мадрид, Барселона, Ливерпүүл, Манчестар Сити, Челси, Манчестер Юнайтед зэрэг 9 багын 200 гаруй тамирчид “Цом”-ын төлөө өрсөлдөж аваргаа тодруулна.Тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар "Монголын Фэн Клубуудын Нэгдсэн Холбоо" ТББ, Хамтран зохион байгуулагчаар МХБ Холбоо, Хөлбөмбөгийн спортыг дэмжигч Хүрхрээ брэнд хамтран ажиллаж байна.
Хөл бөмбөгөөр амьсгалах өдрүүд айсуй.Та бүхэн идэвхтэй оролцож нэгэн өдрийг гайхалтай мэдрэмжээр дүүрэн өнгөрүүлээрэй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл