8o
Улаанбаатар хот
mobile menu

Галт зэвсгийн сум хэрэгсэл хууль бусаар худалдаалдаг бүлэг илрүүлжээ

2016-04-30 12:05:00

Эрүүгийн цагдаагийн газрын зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны 13 дугаар хороолол орчим буюу “Нарантуул” худалдааны төвд ажиллагаа явуулж, хууль бусаар байлдааны болон ангийн зориулалттай галт зэвсгийн сум, хэрэгслийг их хэмжээгээр зарж борлуулдаг бүлэг этгээдүүдийг илрүүлэн шалгаж эхэлжээ. Сэжигтэй этгээдүүдийн нэг хэсгийг өөрсдийн автомашиндаа галт зэвсгийн сум хэрэгслийг зөөж байх үйлдэл дээр нь саатуулсан бол бусад этгээдийг “Нарантуул” худалдааны төвөөс саатуулсан байна.

Тус худалдааны төвийн өргөтгөлийн хэсгийн чингэлгүүдэд явуулсан шалгалтаар байлдааны зориулалттай АКМ, Винтов, ТТ, ангийн зориулалттай калибрь, дровинк, ремингтон маркийн буунуудын сумууд нийт 55 гаруй ширхэг хадгалагдаж байсныг эд мөрийн баримтаар түр хураан авч, устгалд оруулахаар болсон байна. Дээрх ажиллагааний үр дүнд ангийн болон байлдааны галт зэвсгийн нийт 55 мянга орчим ширхэг сум хууль бусаар хадгалсан, бусдад зарч борлуулсан үйлдэлд нэр бүхий иргэдэд холбогдуулан эрүүгийн хуулийн 185 дугаар зүйлийн 185.2-т зааснаар хэрэг үүсгэн сэжигтэнүүдийг Урьдчилан хорих 461 дугаар ангид саатуулжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл