8o
Улаанбаатар хот
mobile menu

4, 9 тоогоор төгссөн тээврийн хэрэгслийн татвар төлөх хуулийн хугацаа өнөөдөр дуусна

2016-04-30 11:25:00

Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам  ашигласны төлбөр хураах ажил нийслэлийн хэмжээнд үргэлжилж байна. НИТХ-ын Тэргүүлэгчдээс баталсан журмын дагуу тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн тоогоор ялган албан татвар, төлбөрт хамруулж байхаар шийдвэрлэсэн.

Энэ журмын 3.4-т Автотээврийн  хэрэгслийн албан татвар, төлбөр хураах ажлыг тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн оронгийн тоогоор дараахь дарааллаар тухайн оны зургаадугаар сарын 01-ний дотор багтаан зохион байгуулах: Үүнд: 6 тоогоор төгссөн бол нэгдүгээр сард.    2, 7 тоогоор төгссөн бол хоёрдугаар сард,   3, 8 тоогоор төгссөн бол гуравдугаар сард,4, 9 тоогоор төгссөн бол дөрөвдүгээр сард,    5, 0 тоогоор төгссөн бол тавдугаар сард тус тус төлөхөөр заасан. Энэ журмын дагуу дөрөвдүгээр сард 4, 9 дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл албан татварт хамрагдах ёстой. Энэхүү татвар төлөх хуулийн хугацаа өнөөдөр дуусгавар болж, маргаашнаас 5 болон 0-ээр төгссөн тээврийн хэрэгсэлийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам  ашигласны төлбөр хураах ажил эхэлнэ.Хэрвээ тээврийн хэрэгсэл эзэмшигч та  хуулийн хугацаандаа  амжин албан татвар, төлбөрөө төлөөгүй тохиолдолд захиргааны арга хэмжээ тооцож, тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй болохыг Нийслэлийн ЗДТГ-аас нийтэд мэдэгдэж байна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл