-8o
Улаанбаатар хот
mobile menu

Олон улсын монголч эрдэмтдийн XI хурал болно

2016-04-30 12:10:00

Олон улсын монголч эрдэмтдийн XI их хурлыг ”Монгол судлал ба тогтвортой хөгжил” сэдвээр энэ оны наймдугаар сарын 15-18-нд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар болсон талаар Засгийн газрын ээлжит хуралдаанаар шийдвэрлэсэн байна. Олон улсын Монгол судлалын холбооны дүрмийн дагуу таван жил тутамд зохин байгуулагддаг монголч эрдэмтдийн олон улсын их хурлыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулдаг байна. Хурлаар сүүлийн таван жилд монгол судлалын салбарт бий болсон ололт, амжилтыг хэлэлцэхийн зэрэгцээ дэлхийн Монгол судлалын төв манай улсад байдгийн баталгаа болсоор иржээ. Өмнөх хурлуудад гадаадын 25 орны 250 гаруй, дотоодын 100 гаруй эрдэмтэд оролцож байсан бөгөөд энэ удаагийнхад мөн тэр жишгээр гадаад, дотоодын 400 орчим эрдэмтэн, судлаач оролцохоор тооцож байгаа аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах нь зөв үү

Нийт санал өгсөн: 114