8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр хүүхдийг зодож шийтгэхгүй байх дэлхийн өдөр

2016-04-30 12:16:00

 

Өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 30-нд НҮБ-ын хүүхдийн эрхийн конвенцэд нэгдсэн улс орнууд хүүхдийг зодож шийтгэхгүй байх дэлхийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг юм. Анх АНУ-д 1998 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдрийг “Хүүхдийг зодож шийтгэхгүй байя!” уриан дор тэмдэглэн эхэлж, 2001 оноос бусад орнууд нэгдэн энэ өдрийг “Хүүхдээ зодож шийтгэхгүй байя! ” олон улсын өдөр болгон дэлхий нийтийн хэмжээнд үйл ажиллагаа зохион байгуулах болсон  байна.Энэ өдөр хүүхдийн эсрэг хүчирхийллийг нийгмээрээ эсэргүүцэж эцэг эхчүүд хүүхдээ хэрхэн зөв аргаар буюу бие махбодь болоод сэтгэл санаанд хохирол учруулахгүйгээр шийтгэх талаар олон олон хэлэлцүүлэг өрнөдөг байна. Манай улс энэхүү өдрийг 2008 оноос эхлэн албан ёсоор тэмдэглэн өнгөрүүлдэг болжээ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment