8o
Улаанбаатар хот
mobile menu

Нүүрсний давхаргын метан хий ашиглах ТЭЗҮ-г хамтран судлана

2016-04-30 13:50:00

Нүүрсний давхаргын метаныг ашиглах техник эдийн засгийн нарийвчилсан үнэлгээ хийх хамтарсан судалгааны гэрээг “Эрдэнэс Метан” компани, “Элгэн” болон БНСУ-ын “Korea Gas Corporation” буюу “KoGas”-тай байгууллаа. “Таван толгой”-н ордод түшиглэсэн хий олборлох 8.6 сая ам.долларын хөрөнгө оруулалттай туршилтын үйлдвэрийг өнгөрсөн онд байгуулсан. Туршилтын үйлдвэрийн дүн ойрын хугацаанд гарна гэжээ. “Тавантолгой” ордын метан хийн нөөц ойролцоогоор 51 тэрбум куб метрт хүрч магадгүй гэж урьдчилсан байдлаар үзэж байгаа аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл