8o
Улаанбаатар хот
mobile menu

Осолдсон загасчдын цогцсыг олжээ

2016-05-02 08:30:00

Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт хоёрдугаар багийн нутаг, Буйр нуурын эргээс дотогш 400 орчим метрийн зайд загасчилж явсан дөрвөн хүнтэй завь хөмөрч, улмаар бүгд амиа алдсан харамсалтай хэрэг өнгөрсөн ням гаригт гарсан. Осолдсон дөрвөн хүний нэг нь мөсөн дээр осгож нас барсан байдалтай байсныг Хилийн цэргийн 0306-р ангийн дугаар заставын хилчид олжээ. Мөн тэдний унаж явсан завийг олсон байна. ОБЕГ, Хилийн цэргийн 0306 дугаар ангийн алба хаагчид хамтран ажилласны үр дүнд тэдгээр иргэдийн цогцсыг осолдсон завины ойролцоох газраас олсон байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл