8o
Улаанбаатар хот
mobile menu

Б.Гарамгайбаатарын ийм тайлбар хийв

2015-11-26 17:02:00

Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Хөгжлийн банкинд шалгалт хийсэн ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцэх байв. Гэвч гишүүд шалгалтын материал дутуу хэлэлцэх шаардлага хангахгүй  гэж үзсэн учир хуралдааныг орхин гарсан. Энэ үеэр АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар байнгын хорооны дарга Ж.Батсуурьт бодит байдлыг ингэж  тайлбарлалаа. Түүний хэлснээр Хөгжлийн банкинд шалгалт хийсэн ажлын хэсгийн  оруулж ирсэн материал нь дутуу, гишүүд нь гарын үсгээ бүрэн зурж баталгаажуулаагүй байгаа нь ажлын хэсэгт багтсан гишүүд нэгдсэн ойлголтонд хүрээгүй нь харагдаж байна. Мөн ажлын хэсгийн хуралдаан болоогүй гэсэн тайлбар өгсөн. Ийм байхад МАН-ынхан улстөрийн тоглолт хийх гээд байх шаардлага байхгүй. Байнгын хороогоор хэлэлцэх боломжгүй дутуу материал бүрдүүлсэн гэдгийг гишүүд хэлээд гарч явж байгааг Ж.Батсуурь дарга харж байна уу хэмээв.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл