8o
Улаанбаатар хот
mobile menu

Түрээсийн орон сууцанд шалгарсан эсэхээ шалгаарай

2016-05-02 08:25:00

“Буянт-Ухаа 2” хорооллын түрээсийн орон сууцанд орох иргэдийг тодруулах цахим сугалаа болсон. Түрээсийн орон сууц хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хот “Буянт-Ухаа 2 хороолол”-д 350 орон сууцны түрээслэх бөгөөд түрээсэнд хамрагдах хүсэлтэй иргэдийг Төрийн орон сууцны корпорацийн байранд өнгөрсөн гуравдугаар сарын 21-нээс дөрөвдүгээр сар 1-ний өдрийг дуустал ангилал тус бүр дээр бүртгэсэн.

Нийт 2407 иргэд бүртгүүлснээс “Төрийн өмчийн түрээсийн орон сууцанд иргэдийг бүртгэх, сонгон шалгаруулах, түрээсийн орон сууцанд хамруулах ажлыг зохион байгуулах журам”-ын шаардлага хангасан 2374 иргэн Цахим сугалаанд оролцсон байна.

Үүнээс "Буянт-Ухаа 2" хорооллын "ТТОС"-нд шилжсэн 350 байрны түрээслэгчдийн нэрс тодорчээ. Түрээслэх эрхтэй болсон иргэдийн нэрсийн жагсаалтыг эндээс үзнэ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл