Хоёр хүнийг хутгалсан хэрэг өнгөрсөн даваа гаригт гарчээ. Тодруулбал, Өмнөговь аймгийн Цогтцэций суманд хүн хутгалж гэмтээчихээд дараагаар нь өөрийнхөө амийг хорлосон байна. Тус хэргийг 51 настай Б нь үлдсэн бөгөөд хоёр хүн хутгалж гэмтээгээд өөрийгөө боомилсон гэнэ. Уг хэргийг Цогтцэций сумын харьяат иргэн үйлдсэн аж. Тэрбээр гэртээ агсам тавьж эхнэр Ц-гийнхээ хэвлийд, хадам дүүгийнхээ мөрөн тус газар нь хутгалжээ. Дараа нь өөрийнхөө зүрхэнд нэг удаа хутгалж, хоолойгоо боомилон амиа хорлосон байна. Өнөөдрийн байдлаар хохирогч нарын биеийн байдал тааруу аймгийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж хийлгэж байгаа юм байна.
Эхнэрээ хутгалж гэмтээгээд өөрийнхөө амийг хөнөөжээ
2016-05-02 09:51:00