Өнгөрсөн амралтын өдрүүдэд Багшийн дээд, Улаанбаатар их дэлгүүрийн автобусны буудал орчимд автомашинтай залуус их хэмжээний мөнгө тарааж багагүй шуугиан дэгдээлээ. Иргэд тус автомашинаас мөнгө авахаар зүтгэж буй бичлэг ч цахим сүлжээнд цацагдсан байна. Мөнгө тараасан залуус “Жи-Класс” маркийн автомашинтай байжээ. Уг үйл явдлыг сонгуультай холбон тайлбарлаж, аль нэг намын пи-ар гэж хардах хүмүүс олон байлаа. Тэгвэл мөнгө тараасан залуус тайлбар хийжээ. Тэд эцэг, эхийнхээ буяны дурсгалд зориулж олон нийтэд мөнгө тараасан гэнэ. Мөнгө жинхэнэ эсвэл хуурамч эсэхийг тогтоохоор Эрүүгийн цагдаагийн газарт шалгаж байгаа аж.
Машинтай залуус хэн байв
2016-05-02 09:59:00