8o
Улаанбаатар хот
mobile menu

Дуудлага худалдаагаар газар олгоно

2015-10-08 15:12:00

Нийслэлийн Засаг дарга дуудлага худалдаагаар газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх олгох, газрын байршлыг тогтоох тухай захирамж гаргалаа. Захирамжийн дагуу нийслэлийн 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан байршлуудад газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдаа явуулах юм байна. Тухайлбал орон сууцны зориулалтаар гурван байршилд нийт 2.8 га газрыг дуудлага худалдаанд оруулахаар төлөвлөжээ. Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн нээлттэй дуудлага худалдааг 2015 онд багтаан зохион байгуулах бол тухайн газарт баригдах барилгын архитектур төлөвлөлтийн даалгавар, инженерийн дэд бүтцийн төлөвлөлтийн шийдлийг тодорхойлсон баримт бичиг батлагдах ёстой юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл