Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын орлогч Б.Ханбаатар гэгч нь хамт ажилладаг эмэгтэйгээ хууран мэхлэх замаар хээр аваачиж, хүчирхийлж, зодсон хэрэг олныг цочирдуулсан билээ. Тэгвэл энэ хэргийн хохирогч 26 настай Б нь ГССҮТ-д удаан хугацаанд хэвтэн эмчлүүлж байгаад саяхнаас эмнэлгээс гарч, гадуур эмчилгээтэй байгаа ажээ. Хэргийн мөрдөн байцаалтад үргэлжилж байгаа бөгөөд сэжигтэн Б.Ханбаатарыг хохирогчийг зодож хүчирхийлсэн болох шүүх шинжилгээгээр нотлогдсон юм. Эл хэрэгт холбогдсон сэжигтэн Б.Ханбаатар өдгөө цагдан хоригдож байгаа бөгөөд түүний хамсаатан гэх Г.Ариунболдыг гадуур шалгаж байгаа юм.
Даргынхаа хүчирхийлэлд өртсөн эмэгтэй эмнэлгээс гарчээ
2015-11-26 18:10:00