Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах журмын дагуу төлж байгаа билээ. Энэ сард автомашины улсын дугаарын сүүлийн орон 5 болон 0 цифрээр төгссөн тээврийн хэрэгсэл албан татвараа төлөх юм байна. Ингэснээр энэ оны өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, зам ашигласны төлбөр хураах ажиллагаа дуусах аж. Хэрвээ тээврийн хэрэгсэл эзэмшигч та хуулийн хугацаандаа амжин албан татвар, төлбөрөө төлөөгүй тохиолдолд захиргааны арга хэмжээ тооцож, тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй зэрэг арга хэмжээ авах юм байна.
Сүүлийн орон 5 болон 0 цифрээр төгссөн бол энэ сард татвараа төлнө
2016-05-02 13:17:00