Өнгөрсөн оны есдүгээр сард Төв аймгийн Баянчандмань суманд тус сумын Засаг даргын орлогч Б.Ханбаатар гэгч Б гэх бүсгүйг зодож, улмаар хүчирхийлсэн гэх хэрэг гарсан. Тэгвэл уг хэргийн мөрдөн байцаалт дуусч, шүүхэд шилжсэн байна. Прокуророос Б.Ханбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.6, 96.2.8, 96.2.9, 125 дугаар зүйлийн 125.2, 126 дугаар зүйлийн 126.2.1, 126.2.5, 181 дүгээр зүйлийн 181.2.1 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн байна. Уг хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүх аж. Одоогоор шүүх хурлын тов гараагүй гэнэ.
Б.Ханбаатарыг яллах дүгнэлт гарчээ
2016-05-02 13:37:00