8o
Улаанбаатар хот
mobile menu

С.Бямбацогт: Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээж авах эсэхээ хурдан шийдэх хэрэгтэй

2016-05-02 13:47:00

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, дараа нь бүлгийн дарга С.Бямбацогт, бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр, УИХ-ын гишүүн О.Содбилэг нар мэдээлэл хийлээ. Бүлгийн хуралдаанаараа  Үндсэн хуулийн цэцийн дүгнэлттэй холбоотой асуудлыг хэлэлцсэн байна.

Бүлгийн дарга С.Бямбацогт “Сонгуулийг хуулийн хугацаанд явуулах бэлтгэл ажлыг хангах ёстой. Нэр дэвшигчдийг тодруулах ажлыг энэ долоо хоногт явуулах ёстой. Тиймээс Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээж авах эсэхээ хурдан шийдэж, шаардлагатай бол Сонгуулийн хуулинд холбогдох өөрчлөлтүүдийг хийж, сонгуулийг цаг хугацаанд нь шударга, ил тод, олон нийтэд нээлттэй явуулах ёстой гэж үзэж байна” гэлээ.

Мөн бүлгийн хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны 2015 оны үйл ажиллагааны тайлангын талаар хэлэлцсэн байна. Энэ талаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр “Тариаланчдад тулгамдаж байгаа санхүүгийн асуудал байгаа. Банкнаас зээл авъя гэхээр барьцаа хөрөнгө шаардлагатай байгаа. Үүнийг зохицуулах нэрийн дор Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг Засгийн газраас оруулж ирсэн. Өөрөөр хэлбэл тариалангийн газраа барьцаалаад банкнаас зээл авах. Энэ асуудлыг судлаад үзэхээр нэгэнд газрын тухай хуулиар газар эзэмших эрхээ барьцаалах эрхзүйн орчин нээлттэй байгаа. Энэ өргөн барьсан нэмэлт өөрчлөлтөөр давуу эрх гэж хуулийн зөрчилтэй ойлголтыг тусгасан байна. Өмчлөх эрхээс гадна бусад газар нутаг төрийн өмчид байдаг. Тэгэхээр давуу эрх гэдгийг нь юу гэж ойлгох вэ гэх мэт судалж үзэх шаардлагатай гэж үзсэн” гэв.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
irgen
tsetsiin dygnelt garchihsan baihad hyleej abna avahgyi gej uy yariad baigaa um be tsetsiin dygnelt negent garsan bol tyyniigee tataj avaad baival tsets gej baigaad yahiin be odoo ern ih hyral hyraldaad hereg bna uu bygd hychingyi bolson biz dee
2016/05/03 103.17.108.42
Болдоо
САЙХАН МЭДЭЭ * А,СҮХБАТ аваргын тухай шинэ ном хэвлэгдэн гарлаа *МОНГОЛЧУУД ҮНЭН БАЙХАД Л ДУРТАЙ * гэсэн фейсбүкээр орж дэдээлэл авна уу
2016/05/02 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment