Эмч нар ажил хаяснаас Их Британийн 125 мянган мэс засал хугацаандаа орж чадалгүй тасалдсан байна. Эмч нар 48 цагийн туршид өвчтөн хүлээн аваагүйгээс ийм байдал үүсчээ. Харин Их Британийн Эрүүл мэндийн сайд Жереми Хант ажил хаясан эмч нарт хандан “юун түрүү өвчтөнүүдийн эрүүл мэндийг эхний ээлжинд тавих”-ыг уриалаад “үүнээс илүү аюултай үр дагаварт хүрэхгүй байх”-ыг сануулсан байна. Ийнхүү эмч нарын ажил хаялт эгнээгээ тэлсэнээр тус улсын нийт эмнэлгийн гуравны нэг нь энэ 26, 27-ны өдрүүдэд хүнд байдалтай байгаа гэдгийг эх сурвалжууд мэдээлжээ.
Эмч нар ажил хаяснаас 125 мянган мэс засал тасалджээ
2016-04-26 16:13:00