“Жи-Класс” маркийн автомашинтай залуус өнгөрсөн амралтын өдрүүдэд Багшийн дээд, Улаанбаатар их дэлгүүрийн автобусны буудал орчимд их хэмжээний мөнгө тарааж багагүй шуугиан дэгдээлээ. Машинтай залуус 10.000, 20.000 мянган төгрөгийн дэвсгэртүүдийг маш их хэмжээгээр тараасан билээ. Иргэд тус автомашинаас мөнгө авахаар зүтгэж буй бичлэг ч цахим сүлжээнд цацагдсан бөгөөд, энэ үйл явдлыг сонгуультай холбон тайлбарлаж, аль нэг намын пи-ар гэж хардах хүмүүс олон байна.
Харин мөнгө тараасан залуус эцэг эхийнхээ буяны дурсгалд зориулж олон нийтэд мөнгө тараасан гэсэн тайлбарыг өгсөн гэсэн мэдээлэл гарсан.
Хамгийн сүүлийн үеийн мэдээлэлээр мөнгө тарааж, эмх замбараагүй байдал үүсгэсэн этгээдүүдийг цагдаагийн байгууллагынхан илрүүлжээ. Мөнгө таараасан байх магадлалтай этгээдүүдийг цагдаагийн байгууллагынхан илрүүлж, чухам ямар учраас, хэдэн төгрөг тараасан зэргийг тодруулахаар шалгаж байгаа гэдгийг эх сурвалж мэдээлж байна. Цагдаагийн байгууллагын шалгалтаар нэгэн барилгын компанийн захирал эхнэртэйгээ муудалцаж, уурандаа мөнгө цацсан нь тодорхой болсон аж. Тухайн иргэн 700-800 мянга орчим төгрөг цацжээ. Одоогоор ямар барилгын компанийн эзнийг цагдаагийг байгууллага нууцалж байгаа аж.