8o
Улаанбаатар хот
mobile menu

Нийт 159 албан тушаалтнаас 35 нь ХОМ-ыг буруу өгчээ

2016-05-02 16:35:00

АТГ-аас Замын Үүд дэх Гаалийн газарт өнгөрсөн сард ажилласан байна. Ажлын хүрээнд тус газрын байцаагчдын цалингийн картыг нэг бүрчлэн шалгаж хэд хэдэн зөрчил илрүүлжээ. Нийтдээ 159 албан тушаалтнаас 35 нь хөрөнгө, орон сууц, зээл зэргийг мэдүүлээгүй зөрчил илэрсэн байна. Тиймээс Гаалийн газраас өнгөрсөн болон энэ оны мэдүүлгийг нарийвчлан шалгах шаардлагатай болжээ. Тодруулбал, мэдүүлэг гаргагч 159 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон ХОМ-ийг шалгаж албан тушаалтны цалин, урамшууллыг мэдүүлгийн цахим програмд бүртгэсэн өнгөрсөн болон энэ оны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэгтэй цалингийн картыг нэг бүрчлэн тулгаж, жагсаалтыг гаргасан байна. Харин Гаалийн газрын Удирдлагын зөвлөл 2015 онд хуралд оролцсон удирдах ажилтнуудаас нэг ч мэдэгдэл, тайлбар гаргаагүй нь Авлигын эсрэг хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн байна. 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
vnen
NVdee olson gazar bna. Naaduuld chin naimaachid bas toloos tolj.......... ter mongoo baraaniihaa vnend shingeedeg... ter ni ard tvemd hvnd tusdag
2016/05/02 103.17.108.42