Өнгөрсөн амралтын өдрүүдээр ЕБС-ийн сурагчид Туул голын ойр орчмыг цэвэрлэжээ. Тухайлбал, нийслэлийн нэгдүгээр сургуулийн Л.Мягмар-Очир багштай 10Д ангийн 32 сурагч сайн дураар Туул голын ойр орчмын хог хаягдлыг цэвэрлэх ажил зохион байгуулсан байна. Энэхүү цэвэрлэгээний ажилд ХУД-ийн Тохижилт үйлчилгээний төв, ОНӨААТҮГ-ын ажилчид хамтран оролцожээ. Тус төвийн ажилчид сурагчдыг ажлын багажаар хангасан бөгөөд цэвэрлэгээнээс гарсан хог, хаягдлыг ачиж хогийн цэгт хүргэсэн байна.