Хустайн нурууны байгалийн цогцолбор газарт өдгөө 400 гаруй тахь нутаглаж байна. Саяхан тус тахийн сүрэг хоёр унаагаар бүл нэмсэн байна. 1990-ээд оны эхэн үеэс монгол тахийг эх оронд нь нутагшуулах ажил эхэлсэн бөгөөд одоогоор Хустайн нуруу, Тахийн тал, Хомын тал гэсэн гурван газарт 400 орчим тахь нутагшиж байна. Эдгээр тахийн сүргийн 32 хувь нь гадаадаас тээвэрлэн ирсэн, 68 хувь нь эх нутагтаа төрж өссөн юм.
Тахийн сүрэг хоёр унагаар бүл нэмлээ
2016-05-03 07:29:00