Өнөөдөр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр тохиож байна. Хэвлэлийн эрх чөлөөний өдрийг дэлхийн өнцөг булан бүрт байгаа сэтгүүлчид тэмдэглэж байна. Анх ЮНЕСКО-гоос 1993 оноос эхлэн жил бүрийн тавдугаар сарын 3-ны өдрийг хэвлэлийн эрх чөлөөний өдөр болгон зарлаж, энэ үеэс хойш тасралтгүй тэмдэглэж ирсэн түүхтэй. Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр зөвхөн сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн салбарынхны өдөр бус, эрх чөлөөгөө дээдэлдэг хүн бүрийн хувьд чухал өдөр юм. Сэтгүүлчид хэвлэлийн эрх чөлөөний өдрийг баяр болгон тэмдэглэхээсээ илүү хэвлэн нийтлэх эрх чөлөөнийхөө төлөө дуу хоолойгоо нэгтгэдэг уламжлалтай.
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл энэ удаагийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан "Олон нийтийн үнэнийг мэдэх гэсэн эрх ашигт захирагдана" гэсэн уриан дор тэмдэгдэн өнгөрүүлж байна. Үгээр үнэнийг сийлэх их үйлсэд хүчин зүтгэж буй бүх сэтгүүлчиддээ баярын мэнд хүргэж, амжилт хүсье.
Өнөөдөр Хэвлэлийн эрх чөлөөний өдөр
2016-05-03 09:00:00