Монгол улсын гавьяат жүжигчин С.Жавхлан, түүний эхнэр Г.Эрдэнэчимэг нарын энэхүү улаан, цагаан өнгийн дээл Японы олон үндэстний музейд тавигдсан байна. С.Жавхлан, түүний эхнэр Г.Эрдэнэчимэг нарын хувьд тайз, өдөр тутамдаа байнга дээл өмсөж, гангардаг. Тэдний уран бүтээлдээ болон гадуур өмсдөг дээлүүд нэлээд өвөрмөц загвартай. Маш олон загварлаг дээлүүдийн нэг нь Японы олон үндэстний музейд тавигдсан байна. Энэ талаар дуучин Г.Эрдэнэчимэг цахим хуудастаа "Хамаг Монгол”-ын хаалтын тоглолт. 2013 он. Бид хоёрын энэ хоёр дээлийг Японы олон үндэстний музейгээс гуйсаар байгаад, 2014 онд аваад явсан. Их хайртай гоё дээлүүд минь. Монгол хувцсаа төлөөлөөд үг хэлэхгүй ч нэгийг бодогдуулаад л байж байгаа байх даа" хэмээн бичсэн байна.
С.Жавхлан, Г.Эрдэнэчимэг нарын дээл музейд тавигджээ
2016-05-03 09:13:00