Японы мэргэжлийн сумо бөхийн дэвжээнд олон жил барилдаж байгаа Токитэнкү А.Хүчитбаатар цусны хорт хавдар туссан бөгөөд өнгөрсөн долдугаар сараас эхлээд эмчилгээ хийлгэж байгаа билээ. Онош тодорсноос хойш хавдрын эсрэг эмчилгээ хийлгэж эхэлсэн ба энэ хугацаанд 20 гаруй кг жин хаяад байгаа аж. Түүний эмчилгээнд зориулж дээд зиндаанд барилдаж буй бөхчүүд хандив цуглуулж, уг хандивыг ёкозуна Хакухо М.Даваажаргал бусдыгаа төлөөлөн А.Хүчитбаатарын ээжид хүлээлгэн өгсөн байна. Токитэнкү одоо Япон улсад эмчлүүлж байгаа ба Монголоос ар гэрийнхэн нь очоод байгаа юм.
Цусны хорт хавдар туссан токитэнкү А.Хүчитбаатарт хандив өгчээ
2016-05-03 12:10:00