8o
Улаанбаатар хот
mobile menu

Т.Лхагвасүмбэрэлтэй холбоотой ноцтой мэдээлэл бий гэв

2016-05-03 12:27:00

Хөвсгөлд амиа алдсан байгаль хамгаалагч Т.Лхагвасүмбэрэл нас барснаас хойш долоон сар болж байна. Талийгаачийг амиа алсанаас хойш цагдаагийн байгууллага шалгаж байгаа бөгөөд өнөөдрийг хүртэл хэрэг илрээгүй байна. Тус хэргийн талаар талийгаачийн аав  Ж.Төмөрсүхээс тодруулахад “Хэргийн явцад ямар ч ахиц гарсангүй. Сүүлийн дөрвөн сарын турш хүүг маань амиа хорлосон болгож, хэргийг хаах гэж оролдлоо. Анх Хатгал тосгонд очиж ажилсан мөрдөн байцаагч маш муу ажиллаж, нотлох баримтаа дутуу цуглуулсан. Үүнээс болж одоо хүртэл ахиц гарсангүй. Мөрдөн байцаагч нараас асуухаар өргөн хүрээнд шалгалт хийж байна гэдэг. Гэхдээ надад ноцтой мэдээлэл бий. Цагдаа нарт өгөхөөс өмнө талийгаач хүүгийн минь асуудалд цагдаа нар хэрхэн хандаж байгааг тодруулж байж өгөхгүй бол бидний мэдээллийг үгүйсгэх гээд байдаг талтай” гэсэн байна. 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
цагдаа шүүх нь бүгд худалдагдсан үнэхээр эмгэнэлтэй улс юмаа.Хэрэг илэрхийг хүлээж байгаа шүү
2016/05/04 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment