Сонгууль хаяанд ирж төрийн эрхийг авахаар санаархсан хүмүүсийн дунд тэмцэл ширүүнээс ширүүн өрнөж байгаа. Хэдхэн хоногийн өмнө “Би юу хийчихэв ээ” хэмээх бичлэг гэнэт цацагдаж ихээхэн дуулиан шуугиан дагуулаад байгаа. Жүжигчин Б.Амарсайханы энэ бичлэгийн талаар “Херо” энтертаймент МАН-ын захиалгаар хийсэн гэж мэдэгдсэн. Харин МАН-ын зүгээс “Херо” энтертэйментийг нэр төрд халдсан хэмээгээд байгаа. Тэгвэл өмгөөлөгч Г.Батбаяр гэх эрхэм жүжигчин Б.Амарсайханыг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэдгүгээр хэлтэст шалгуулахаар өгсөн хэмээн мэдээллээ. Энэ талаар тэрээр хэлэхдээ “Жүжигчин Амараагийн энэхүү үйлдэл нь сонгуулийг будлиантуулж, Төрийн эрх мэдлийг хууль бус аргаар авах санаа зорилгыг агуулж, ард олны амгалан тайван байдлыг алдагдуулж, айдас хүйтэст автуулан, оюун санааны хүчирхийлэл үйлдэх аргаар санаа бодлыг хувирган тогтворгүй болгох” гэмт хэргийн шинж агуулсан. Бүх юм болж бүтэхээ байж, улс орны тусгаар тогтнол алдагдчихсан юм шиг санаа бодлыг ард түмэнд би болгох зорилго агуулж байгаа учраас эрх бүхий байгууллагууд Эрүүгийн хуулийн 82-р зүйлийг баримтлан шалгаж, цаана нь байгаа гэмт хэргийг санаа зорилго агуулсан этгээдийг олж тогтоох нь зүйтэй” гэсэн байна.
Жүжигчин Б.Амарсайханыг шалгахаар болжээ
2016-05-03 13:05:00