Ирэх долдугаар сард АСЕМ чуулга уулзалт болох гэж байгаатай холбогдуулан нийслэл хот өнгөө засаж, өргөжин тэлж байгаа. Энэхүү шинэчлэлт нэг талаараа сайн, нөгөөрөө талаараа асар их бухимдлыг бий болгож байна. АСЕМ угтсан ажлын хүрээнд Өмч харилцааны газраас зам дагуух ТҮЦ-үүдийг түр хугацаагаар нүүлгэн шилжүүлэх албан бичиг өгчээ. Албан бичиг хүлээж авснаас хоёр хоногийн дотор нүүгээгүй бол албадан нүүлгэж эхэлсэн байна. Үүнийг эсэргүүцсэн иргэдийг хүч хэрэглэн ТҮЦ-ийг буулгасан байна. Тодруулбал, Хан-Уул дүүрэг Зайсанд байрлах, иргэн Д.Цогтмаагийн ТҮЦ-ийг албадан нүүлгэх үеэр цагдаа нар эзэн эмэгтэйг нь шонгоос гавлаж хүч хэрэглэн буулгасан байна. Тус эмэгтэйн бие хэдэн хоног өвдөж хэвтэрт байсан байна. Өөрчлөлт шинэчлэлт нэрээр иргэдийг эрхийг боомилхыг эсэргүүцэж байна.