Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Үндэсний бичиг, үсгийн баяр 13 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулагдаж байна.Тус аяны хүрээнд “Сургуулийн ном” бүтээх эл аянд оролцсон сурагчид төрөлжүүлсэн бийрээр бичсэн 8000 үг бүхий, 1000 хуудастай ном бүтээсэн аж. Бүтээсэн номоороо энэ өдөр “Чингисийн талбай”-д үзэсгэлэн гаргаж, тус номоо БСШУЯ-ны сайдаар уламжлан үндэсний төв номын санд хадгалуулана гэсэн мэдээлэл байна.
Мөн үүнээс гадна улс орон даяар хүчтэй тархсан Улаанбурхан өвчний эсрэг вакцин ирж байгаа гэсэн таатай мэдээлэл байна. Вакцин ирэх тав дахь өдөр ирэх юм байна. Улаан бурхан өвчний эсрэг эм тариа, техник хэрэгсэл бүрэн хангагдсан үүнд нийт 400 гаруй сая төгрөг гаргасан байна.
Энэ өдрийн сайн мэдээ энэ хүрээд өндөрлөж байна.“Нийгэмд тустай сайн мэдээ түгээх ая”-ы санаачлагч “Эрдэнэт үйлдвэр” ХХК, зохион байгуулагч “Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл”, түгээн дэлгэрүүлэгч chuhal.mn сайт.
Гэгээлэг бүхэн өргөжин тэлж, сайн үйлс бүхэн дэлгэрэх болтгуай.
www.Chuhal.mn