8o
Улаанбаатар хот
mobile menu

"Сайн"-ыг тоймлов

2016-05-03 17:58:00

Цэцгийн услаж арчлах тусам  өнгөө засаж улам дэлбээлэн ургадаг. Яг л үүнтэй адилхан сайн, сайхан эерэг мэдээлэл түгээх тусам нийгэм гэрэл гэгээтэй мэдээлэлээр дүүрч цэнэглэгддэг. Үгээр хүнийг амьдруулж болно, алж ч болно гэсэн үг байдаг. “Үг” гэсэн хоёрхон үсэг байгаа боловч үүний цаанаа амьдралын түм буман гэрэл гэгээг өөртөө шингээсэн байдаг. Үг бол маш хүчирхэг зэвсэг гэдгийг 20 дугаар зуунд нейролингвистик программчлал нотолсон байна. Нийгэмд тустай сайн мэдээ түгээх ая”-ы хүрээнд уншигч таньд сэтгэлийн амар амгаланг эдлүүлэх эерэг мэдээлэлүүдийг үдэш болгоны энэ цаг мөчид хүргэж байгаа билээ. Өнөөдрийн “Сайн”-ыг тоймлон хүргэж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Үндэсний бичиг, үсгийн баяр 13 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулагдаж байна.Тус аяны хүрээнд “Сургуулийн ном” бүтээх эл аянд оролцсон сурагчид төрөлжүүлсэн бийрээр бичсэн 8000 үг бүхий, 1000 хуудастай ном бүтээсэн аж. Бүтээсэн номоороо энэ өдөр “Чингисийн талбай”-д үзэсгэлэн гаргаж, тус номоо БСШУЯ-ны сайдаар уламжлан үндэсний төв номын санд хадгалуулана гэсэн мэдээлэл байна.

Мөн үүнээс гадна улс орон даяар хүчтэй тархсан Улаанбурхан өвчний эсрэг вакцин ирж байгаа гэсэн таатай мэдээлэл байна. Вакцин ирэх тав дахь өдөр ирэх юм байна.  Улаан бурхан өвчний эсрэг эм тариа, техник хэрэгсэл бүрэн хангагдсан үүнд нийт 400 гаруй сая төгрөг гаргасан байна. Нэг үеэ бодоход манай улс хөгжиж тамирчиддаа анхаарч, ард тал нийгмийн асуудлыг ч мөн шийдэж өгдөг болсон. Үүний хамгийн том гэрч болсон нэгэн үйл явдал өнөөдөр боллоо. Тодруулбал, 2014 оны улсын баяр наадмаар түрүүлж байсан Улсын арслан Н.Батсуурь зургаан өрөө байрны түлхүүрээ гардан авлаа. Ийнхүү нэгэн гэр бүл байрандаа орж, гал голомтоо бадраасан сайхан мэдээлэл гарлаа. Тэгвэл энэ дашрамд, Хустайн нурууны байгалийн цогцолбор газарт өдгөө 400 гаруй тахь нутаглаж байгаа бөгөөд саяхан тахийн сүрэг хоёр унаагаар бүл нэмсэн гэрэлт мэдээг дуулгаж байна.

Өнөөдөр сэтгүүлчдийн баярын өдөр тохиож байна. Тус баярыг тохиолдуулан Монголын сэтгүүлзүйд өөрийн гэсэн орон зайг үлдээгээд буцсан сэтгүүлч Лунтангийн Болормаад өнөөдөр хэвлэлийн эрх чөлөөний “Үнэний төлөө” шагналыг нэхэн олголоо. 

Гэгээлэг бүхнээр дүүрсэн энэ өдрийн  сайн мэдээ энэ хүрээд өндөрлөж байна.“Нийгэмд тустай сайн мэдээ түгээх ая”-ы санаачлагч “Эрдэнэт үйлдвэр” ХХК, зохион байгуулагч “Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл”, түгээн дэлгэрүүлэгч chuhal.mn сайт.

Гэгээлэг бүхэн өргөжин тэлж, сайн үйлс бүхэн дэлгэрэх болтгуай.

www.Chuhal.mn

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл