8o
Улаанбаатар хот
mobile menu

"JCI Монгол" байгууллагын "Хотын шийдэл" төсөл үргэлжилнэ

2016-05-04 09:04:00

Төрөлх хотоороо овоглосон JCI Улаанбаатар салбар байгууллагын гишүүд, дэмжигчдийн санаачлагаар “Хотын Шийдэл” урт хугацааны төсөл 2014 оноос хэрэгжиж эхэлсэн билээ.

 ”Нэг асуудал, нэг туршлага, нэг шийдэл” уриан доор зохион байгуулагдаж буй “Хотын Шийдэл” төслийн эхний алхам Улаанбаатар хот дахь автозамын түгжрэлийн асуудлын шийдлийг олон талаас нь авч хэлэлцэж,  хотын иргэдээ энэ асуудлыг шийдэх Эерэг Өөрчлөлтийн төлөө нэгдэх сэдэл өгсөн “Хотын шийдэл”форумыг зохион байгуулсан юм.

“Хотын шийдэл” форум нь жил бүр нийслэл хотод тулгамдаад байгаа суурь асуудлуудаас НЭГИЙГ шийдвэрлэхэд байгууллага, хувь хүмүүсийн оролцох оролцоог нэмэгдүүлэх, нийгэмд эерэгээр нөлөөлөх, залуучуудыг уриалж идэвхжүүлэх, хоорондын сүлжээг ашиглах, засгийн газар, олон нийт, төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах, гадны улс орнуудын туршлагыг судлан нутагшуулах боломжийг бүрдүүлж бодит ажил хэрэг болгох зорилготойгоор жил дарааллан хэрэгжүүлэх төсөл юм.

Хотын иргэн бүр хотынхоо хөгжилд өөрийн ойлголт, оролцоог дээшлүүлэхзамаар форумаас тодорхойлогдох тэргүүн ээлжинд авч хэрэгжүүлж болохуйц арга хэмжээнүүдийг дэмжин, хамтран хэрэгжүүлэх хүсэл эрмэлзэл, эерэг хандлагыг төлөвшүүлэхэд энэхүү төслийн ач холбогдол оршино.

Хотын шийдэл төсөл түгжрэлийг тойрсон асуудлуудыг хэлэлцэж тодорхой үр дүн гарсны заримаас дурдвал сургуулийн насны хүүхдүүдэд багаас нь замын хөдөлгөөний соёлыг таниулах, жолоочийн боловсрол олгох зорилготойгоор “Ногоон гэрэл, Цагаан шугам” сэдэвт сургалтыг хүүхдүүдэд зааснаар сургуулийн насны хүүхдүүд замаар гарахдаа заавал гарцаар гарч хэвшиж байгаа юм. Энэ нь замын хөдөлгөөний зөрчлөөс шалтгаалсан түгжрэлийг тодорхой хэмжээгээр бууруулсан.

Форумд төрийн, төрийн бус олон байгууллагууд, мэргэжилтнүүд санаа нэгдэж тодорхой арга хэмжээ авч ажиллах болсны үр дүнд нийслэлийн захиргаанаас замын түгжрэлийг бууруулахын тулд төрийн байгууллагуудын ажил эхлэх болон дуусах цагт нь өөрчлөлт оруулах захирамжийг гарган хэрэгжүүлсэн нь нийслэлийн замын хөдөлгөөний ачааллыг 40-50%-иар бууруулсан байна.

https://www.youtube.com/watch?v=YWL2fYwTXow

Жолооч нарт ТаБиТа зарчим буюу “Та эхлээд яв, дараа нь би явъя”зарчмыг ойлгуулан жолооч нарын бие биенээ хүндлэх соёлд эерэгээр нөлөөлсөн

Өдөр тутмын замын хөдөлгөөнд оролцож буй жолоочдын эерэг болон сөрөг соёлыг JCI+Camera+Traffic facebook группээр олон нийтэд шууд түгээж байна

https://www.youtube.com/watch?v=DNPd6vpr0G8

Төрийн болон Төрийн бус байгууллага, Судлаач багууд, Хувийн хэвшлийн компаниуд буюу нийт 20 орчим идэвхтэй байгууллагууд форумд оролцожJCI салбар байгууллагуудын хамтын ажиллагааг дэмжин, бэхжүүлж нийгэмд эерэг өөрчлөлт бий болгох оновчтой шийдлүүдийг тодорхойлсон. Тиймээс “Хотын шийдэл” форумаас гарсан шийдлүүдийг цаашид урт хугацаанд хэрэгжүүлэн нийгэмд эерэг өөрчлөлтүүдийг түгээсээр байх юм.

Энэ жил 25 жилийн ойгоо тэмдэглэж буй JCI Монгол байгууллага салбар байгууллагуудаараа дамжуулан нийгэмд хандсан 100 гаруй төсөл хэрэгжүүлээд байгаа бөгөөд эдгээрийн нэг болох Хотын шийдэл төсөл энэ жил“Хог хаягдлын менежмент” сэдвийн хүрээнд форум зохион байгуулж оновчтой шийдлийг тодорхойлно.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл