8o
Улаанбаатар хот
mobile menu

Х.Солонго: Бэлгийн чиг баримжаа заяагддаг, өөрчлөгддөггүй

2016-05-04 10:31:00

"ЛГБТ" Төвийн  залуучуудын хөтөлбөрийн менежер Х.Солонготой ярилцлаа. 

Сайн байна уу. Юуны өмнө та “ЛГБТ” гэдэг  үгний утгыг тайлбарлаач?

Энэ нь лесбиян, гей, бисексуал, трансжендэр хүмүүсийг нийтэд нь олон улсын хэмжээнд нэрлэсэн нэр томъёо  л доо. Манай төв эдгээр хүмүүсийнхээ төлөө 2009 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.

Танайх “ЛГБТ” хүмүүст чиглэсэн ямар ажлуудыг зохион байгуулдаг бэ?

Манай төв 2009 оноос 5 хөтөлбөрийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулж ирсэн одоо бол хөтөлбөрүүдээ нэгтгэж хумиад гурван хөтөлбөртэй болгосон. Үүнд эрх зүйн хөтөлбөр, эрүүл мэндийн хөтөлбөр, залуучуудын хөтөлбөр гэж байгаа. Тухайлбал  эрх зүйн хөтөлбөр нь трансжендер хүйсийн баримжаа илэрхийлэлтэй хүмүүсийн Монгол дахь нөхцөл байдал ялгаварлан гадуурхахгүй байдал, жендерт суурилсан хүчирхийллийн эсрэг үйл ажиллагааг зэрэгт баримтжуулалт хийдэг. Товчхондоо бол бэлгийн цөөнх хүмүүст ямар халдлагууд, эрүү шүүлтүүд, ирж байна. Гэр бүлийн, хүүхдийн асуудлууд яаж сөхөгдөж байна гээд хандаж байгаа  хүн болгон дээр баримтжуулалт хийгээд  тэрхүү баримтуудаараа Монголын эрх зүйн нөхцлийн бодит байдлыг гаргаж ирдэг л дээ. 

Хамгийн наад захын жишээ гэхэд эрүүл мэндийн хувьд эмнэлэгийн үйлчилгээ авах гээд  лесбиян эмэгтэй эмчид очлоо гэж бодоход эмч нар ямар үйлчилгээ үзүүлэхээ өөрсдөө мэдэхгүй, эмч маань өөрөө бэлтгэлтэй байна уу, үзүүлэх гэж орж байгаа хүмүүс өөрөө хэр мэдлэг мэдээлэлтэй байна гэдэг нь чухал. Трансжендер хүйсийн баримжаа илэрхийлэлтэй хүмүүс МУ-д дааврын эмчилгээ хийлгээд хүйсийн шилжилтийн мэс засалд орсон тохиолдолд эмчийн магадлагааг харгалзаж үзээд хүйсийн тэмдэглэгээг сольдог болсон байгаа. Гэтэл тэр бичиг баримтыг яаж чирэгдэлгүй хүнд сурталгүйгээр авах баримтынхаа тэмдэглэгээг солих вэ гээд эрүүл мэндийн хувьд тулгамддаг асуудал их.  Эмэгтэй биетэй төрчихсөн транс эрэгтэйн хүйсийн тэмдэглэгээгээ яаж солих вэ гэх мэт эдгээр хүмүүст зөвлөгөө мэдээлэл чухал л даа. Одоо би залуучуудын хөтөлбөрийг танилцуулъя. Залуучуудын хөтөлбөр нь ЛГБТ залуучуудын болон ЛГБТ эрхийг дэмжигч  залуусын  хамтын дуу хоолойг нийгэмд гаргаж ирэх, ЛГБТ залуу хүмүүсийн нийгэмд оролцох оролцооны ур чадварыг нэмэгдүүлэх, ЛГБТ хүүхэд, залуучуудын өмнө тулгараад буй асуудлаар бүх оролцогч талуудын хамтран ажилладаг.  Жишээ нь би тавдугаар ангидаа өөрийгөө лесбиян гэдгээ мэдэрсэн.  Эрэгтэй хүүхдүүдтэй зөвхөн тоглодог эмэгтэй хүүхдүүдийг харахаараа яасан хөөрхөн юм бэ гэж боддог. Ингээд өөрийгөө нэг л биш байгаагаа мэдрээд ирэхээр өөрөөсөө БИ ХЭН БЭ?  гэдэг асуулт тавиад эхэлдэг. Өөрийгөө яагаад байгаагаа ч мэдэхгүйгээс нийгмийн харилцаанаас тасарч, дотогшоогоо болж эхэлдэг. 

Хамгийн наад захын жишээ гэхэд эрүүл мэндийн хувьд эмнэлэгийн үйлчилгээ авах гээд  лесбиян эмэгтэй эмчид очлоо гэж бодоход эмч нар яаж хүлээж авах уу, эмч маань өөрөө бэлтгэлтэй байна уу, үзүүлэх гэж орж байгаа хүмүүс өөрөө хэр мэдлэг мэдээлэлтэй байна гэдэг нь чухал.

Бэлгийн цөөнх гээд ярихаар ДОХ-ын асуудал яригдаад байдаг лдаа. Энэ тал дээр таны үзэл бодол ямар байдаг вэ?

Би бол эсрэг байр суурьтай байна. Зөвхөн бэлгийн цөөнх хүмүүс ДОХ-той байдаггүй. Өвчин бол хэнийг ч ялгадаггүйтэй адил ДОХ ч хэнийг ч ялгахгүй. Энэ бол нийгэмд тархсан асар буруу ойлголт. 

Бэлгийн чиг баримжаа өөр хүмүүсийг нийгэм тэр дундаа залуус хэрхэн хүлээж авдаг вэ?

Өнөөдөр ЛГБТ хүмүүсийг эрхийг дэмждэг маш олон залуус бий болчихжээ. Нэг үеэ бодвол залуус өөр сэтгэхүйтэй болж “миний найз гей, бисексуал, трансжендэр” байлаа гээд  надад ерөөсөө хамаагүй. Яагаад гэвэл энэ хүн миний найз гэдэг болчихож. Тиймээс залуусын хөтөлбөрийн нэг зорилго нь  залуусыг хооронд нь нэгдүүлээд хамтын дуу хоолойг нийгэмд гаргаж ирэх зорилготой хөтөлбөр юм.  Манай төв 2009 оноос явуулсан  хамгийн дэвшилтэт үйл ажиллагааны нэг бол МУ-д маш олон зөвлөмжүүдийг гадаад улсуудаас гаргаж өгсөнд байдаг. Хэрвээ энэ зөвлөмжийн дагуу ажилласан бол МУ-д ЛГБТ-ийн нөхцөл байдал сайжирсан байх ёстой байлаа.

Зөвхөн бэлгийн цөөнх хүмүүс ДОХ-той байдаггүй​. Өвчин бол хэнийг ч ялгадаггүйтэй адил ДОХ ч хэнийг ч ялгахгүй. Энэ бол нийгэмд тархсан асар буруу ойлголт.

Залуусыг нэгтгэж дуу хоолойгоо илэрхийлж ялгаварлан гадуурхахгүй байхын уриалдаг гэж ярилаа. Нийгэмд ер нь эдгээр хүмүүсийн талаар сөрөг ойлголт их байдаг. Тухайлбал бэлгийн цөөнх хүнтэй найзалбал уруу татагдана гэх мэт?

Бэлгийн чиг баримжаа өөрчлөгдөнө гэж байдаггүй. Би бол тавдугаар ангидаа мэдэрсэн. Гэтэл би өөрийгөө ийм гэдгээ 50, 60 настайдаа мэдэрч болох л байсан. Хамгийн гол нь миний хайрлаж дурлах эмэгтэй хүн таарахгүй бол би өөрийгөө лесбиян гэдгээ мэдэхгүй хэд ч хүрч мэднэ. Тухайн хүн хэдэн настайдаа өөрийгөө мэдэрсэнээс шалтгаалдаг. Хүн болгонд бэлгийн чиг баримжаа байдаг. Танд ч байгаа та чинь эсрэг бэлгийн чиг баримжаатай, харин би бол ижил хүйсийн бэлгийн чиг баримжаатй хүн.Бэлгийн чиг баримжаа хэзээ ч өөрчлөгдөхгүй ЛГБТ хүнтэй найзаллаа гээд тийм болчихгүй. Хамгийн гол нь эдгээр хүмүүст нийгмээс маш том айдсууд ирдэг. Тэгээд өөрийгөө хамгаалахыг хичээдэг гэхдээ тэр нь буруу хамгаалалт болж хувирдаг. Чи яагаад ийм болчихов, гээд асуухаар би тэр залуутай унтчихсан чинь тэрэнд уруу татагдчихлаа гэж өөрийгөө өмгөөлж “ЛГБТ”-тэй олон хүний нэр хүндийг унагаадаг. Өөрийгөө зөвхөн хар арьсаа хамгаалж байгаа гэж бодож байгаа боловч үгүй юм. Өчнөөн хүсэл мөрөөдөлтэй өөрөөрөө амьдармаар, өөрсдийнхөөрөө баймаар байгаа өчнөөн мянган хүний ирээдүйг тэр хүн хааж байдаг.

Тэгэхээр бусдыг даган дуурайж, ЛГБ  болдог гэсэн ойлголт өрөөсгөл гэж ойлгож болох уу?

Би энд бисексуал бэлгийн чиг баримжааг тайлбарламаар байна. Энэ нь эмэгтэй хүнд ч татагддаг эрэгтэй хүнд ч хайр сэтгэлийн хувьд татагдаг. Энгийнээр тайлбарлавал найз бүсгүйтэй залуу байлаа гэж бодъё лдоо . Тэгээд  найз залуутай болмогцоо би олдмол юм байна гээд өөрийгөө бодчихдог. Ер нь бол бисексуал бэлгийн чиг баримжаатай хүн бүрийг зөвхөн эмэгтэй эсвэл эрэгтэй хүнтэй л насаараа явна гэж хайрцаглаж ойлгож болохгүй лдээ. Мөн дээр хэлсэнчлэн өөрийгөө хамгаалахыг хүссэн хүмүүсийн худал ярианаас олдмол гэсэн ойлголт гарч ирдэг. Яагаад ижил хүйсийн бэлгийн чиг баримжаатай болдог вэ гэдгийг ШУ-аар одоохондоо нотлоогүй байна.  Дэлхийн эрүүл мэндийн байшууллага 1990 онд ижил хүйсийн бэлгийн чиг баримжаа нь сэтгэцийн өвчин биш юмаа гэдгийг нотолчихсон. Тэгэхээр энэ бол сэтгэцийн өвчин биш хүнд  бүрт заяагддаг.

Бэлгийн цөөнх хүмүүс нийгмийн гадуурхалын дунд сэтгэлийн тэнхээгээр амьдарч байна. Ер нь эдгээр хүмүүсийн эрх ашгийг хамгаалсан эрх зүйн заалт байдаг болов уу?

Тэгэхээр энэ бол сэтгэцийн өвчин биш ямар нэгэн даган дуурайдаг юм биш, халддаг юм биш өөрчлөгддөг юм биш. Зүгээр л хүнд заяагддаг зүйл.

Өнгөрсөн оны 8-р сард гэмт хэргийн шинэ хууль гарсан даа. Тэр хуулинд бэлгийн чиг баримжаа болон хүйсийн баримжаа илэрхийллээр нь хүнийг үл ялгаварлана. Хэрэв ялгаварлахын бол хуулийн арга хэмжээ авагдана гэсэн хуулийн заалт орсон.  Эдгээр хүмүүсийн эрхийг хамгаалсан заалт ийм Азид анх удаа гарсан. Ирэх оны 9-р сараас хэрэгжиж эхлэх гэж байгаа энэхүү хуулийн заалтыг оруулах их ажлыг маань  Азийн бүсийн хэмжээнд үнэлээд Азийн бүсэд томоохон хэмжээний шагналд нэр дэвшүүлсэн байгаа.

-Бэлгийн цөөнх хүмүүсийг хамгаалах чиглэлийн хууль одооноос л хэрэгжиж эхэлжээ. Ер нь төр засгийн зүгээс эдгээр хүмүүс рүү чиглэсэн бодлого шийдвэр гаргадаг уу?

Ерөөсөө тийм зүйл байхгүй. Үүнийг улс төржүүлэхгүй байгаасай гэж хүсч байна. Манай төв УИХ-ын ёс зүйн хороонд гомдол гаргасан л даа.  УИХ-ын гишүүн Г.Уянгад гаргасан юм. Тэрээр “Жудагт Монгол” хөдөлгөөний бага хурал дээр гаргасан мэдэгдэлдээ бэлгийн цөөнх хүмүүсийг худалч, хулгайч нийгмийн шаар шавхруу гэж хэлсэн. Бид ёс зүйн хороонд гомдол гаргасаны дараахан Г.Уянга гишүүн талбай дээрх чуулгандаа дахин ижил хүйстэн ба трансжендер хүмүүс гэдэг үг  Монголын үгийн санд байгаагүй. Гэтэл ижил хүйстэн, трансжендер гэдэг үг бодитой болж биежээд ирээдүйг маань багалзуурдаж байна гэсэн утгатай мэдээлэл хийсэн.  Бид нар энэ тал дээр дахиад гомдол гаргана.

Эрх бүхий хүмүүс танай төвөөс явуулж байгаа үйл ажиллагаануудыг хориглож цагдах сонирхолтой байдаг бололтой?

Манай төв “Тэгш эрх, бахархалын өдөр" арга хэмжээг 4 дэхь жилдээ зохион байгуулха гэж байна. Арга хэмжээг зохион байгуулахаар  Нийслэлийн ЗДТГ,Сүхбаатар дүүрэгт мэдэгдэл өгч сар хүлээсний эцэст бид нарын үйл ажиллагаа эхлэхээс  гуравхан хоногийн өмнө үйл ажиллагаа зохиож болохгүй гэсэн хариулт хэлсэн.  Мөн бид энэ үеэрээ "Тэгш эрх" төлөө алхалтаа хийгээд явж байсан чинь Сүхбаатар дүүргийн болоод Нийслэлийн цагдаа нар ирээд шууд манай удирдлагын биед халдаж бид нарыг бүх юмаа хураа та нар талбай дээр алхах эрх байхгүй, муу юмыг сурталчиллаа, одоо ингээд алхаад болчихсон уу,  сайхан болж байна уу гэх мэтээр  доог тохуутайгаар харьцсан. Энэ асуудлыг бид нар шүүхэд өгч анхан шатны шүүхээс ялагдсан  ч дээд шүүхэд хандсан байгаа.

Монголд бэлгийн цөөнх болсон хичнээн хүмүүс байдаг вэ, энэ талаар тоо судалгаа байдаг болов уу?

Сонгуулиар ч юмуу эсвэл МУ-ын хүн амын тооллогод иргэдээс бэлгийн чиг баримжааг нь асуугаагүй байдаг. Тэр нь ерөөсөө хамаагүй гээд асуудаггүй юм уу, байдаггүй гэж боддог юмуу, тэрийг нь ерөөсөө л асуудаггүй.  Манайд тийм хүн байдагаа гээд бүртгүүлчихлээ гэхэд хороо дүүрэг, Засаг дарга нар нь тэр айлд яаж хандах вэ. Эдгээр хүмүүст  ямар ч эрх зүйн хамгаалалт байхгүйгээс далд хэлбэртэй байдаг.  Манайхаас төрийн албан хаагчид, сэтгүүлчид ,энгийн иргэд ЕБС-ийн орчинд эдгээр хүмүүст хандлага ямар байгаа талаар судалгаа бий.

Харин цаг үеэ дагаж хөгжсөнөөр өөрийгөө мэдсэн хүмүүс нүхэнд нуугдаж амьдрахгүйгээр өөрсдийнхөө төлөө гарч ирж, сурч боловсорч хүсэл мөрөөдлийнхөө төлөө тэмцэж байна

ЛГБТ буюу бэлгийн цөөнх хандлагатай хүмүүсийн талаарх нэг үеэ бодвол иргэд мэдэгдэхүүнтэй болсон. Тэгэхээр эдгээр хүмүүс нэмэгдээд байна уу эсвэл цаг үеэ дагаад нээлттэй болсон юм болов уу?

Энэ зүйл аль ч нийгэмд байсан. Гагцхүү дээхэн үед өөрийгөө ч мэдэхгүй, мэдлээ гэхэд гэр бүл ойр тойрныхон нь бараг л нүгэл буянтай нь холбох байсан биз. Харин цаг үеэ дагаж хөгжсөнөөр өөрийгөө мэдсэн хүмүүс нүхэнд нуугдаж амьдрахгүйгээр өөрсдийнхөө төлөө гарч ирж, сурч боловсорч хүсэл мөрөөдлийнхөө төлөө тэмцэж байна 

Бэлгийн цөөнх хүүхдүүдтэй ярилцлаа.

Намайг М гэдэг. Миний бэлгийн баримжаа гей. Манай анги 30 хөвгүүн, 10 охинтой надаас өөр хэдэн ЛГБТ байж магадгүй хүүхдүүд байсан. Ангийнхан бие биенээ их дээрэлхдэг байсан. Зарим хүүхдүүд “Танайх баян юм байна” гээд надтай гайгүй харьцдаг байлаа. Хамт тоглохгүй бол “чи эрэгтэй биш, аймхай” гэх мэтээр хэлдэг байсан. Гэтэл бүх байрны хүүхэд намайг “бэлэг эрхтэн” гэж доромжилдог, дооглодог байсан. 10 жилийн багш нар их онгироо, дээрэлхүү, түрэмгий. Стильний хувцастай эрэгтэй хүүхдийг манай багш хичээлийг нь тоогоогүй, арзаганасны төлөө “гомо юм шиг” гэж хэлдэг байсан. Өөрөө 54 оны эмэгтэй, хөгшин хүн. Намайг охин шиг алхдаг гэж доромжилдог. Би их ичдэг, тэрийгээ засах гэж их оролдоод, сүүлдээ өөрийгөө алдсан юм шиг санагддаг. Сурахаас илүү алхалтаа их боддог байсан. Ээж гоо сайханч, тэгээд нүүрээ будаад сүмийн цуглааны найздаа харуулсан чинь “чи охин шиг харагдаж байна” гээд дараа нь надтай харьцахаа болсон. Дунд сургуульд хөвгүүдтэй цаг өнгөрөөдөггүй байсан. Манай ангийн миний ард суудаг нэг охин дарамталж, балаараа булчин хэсэгт зоож байсан. Суудал солих хүртэл хичээл хийж чадахгүйд хүрсэн. Тухайн үед өөрийг нь тоогоогүй байснаас тэгсэн байх. Бид бүжгийн партнѐрууд байсан, жинхэнэ утгаараа найз охин биш ч гэсэн одоо бид найзууд. Хамт байхаар сайхан санагддаг. Дээд сургуульд (2006 оноос одоо хүртэл) бусад ажилтнуудтай нь их нээлттэй, сайхан харьцдаг. Манай ангийнхан ихэнх нь охид байсан учир намайг мэддэг. Охид сайхан хүлээж авна. Хөвгүүд нь энэ талаар нэг их ярьдаггүй. Миний хувьд их сургуульд харьцангуй эрх чөлөөтэй байна. Их сургуульд хичээлдээ сайн сурч байгаа. Өөр ангийн залуу “Чи гомо тэ? Чамайг үнсчихье” гэж хэлээд, би хоѐр давхарт очихын тулд түүнээс зугтаж, шатаар тойроод, их хэцүү байдаг байсан. Нэг удаа интернет кафед гей сэдэвтэй зүйл харж байсныг хараад тэрнээс хойш надтай ярихаа ч больсон. Манай сургуульд орчуулгын онол зааж байсан багш “Би лесби гэж ерөөсөө ойлгодоггүй” гэж хэлдэг. Анги даасан багш бид нарт бэлгийн чиг хандлага бол гаж зүйл гэж ярьж байснаа Есүст итгэдэг хүмүүсийг доромжилдог байсан. Багш нар өөрсдөө сайн ойлголттой байж хичээлээ орох ѐстой гэж боддог. Ер нь хичээлийг хэлэлцүүлэг маягаар орвол зүгээр байдаг. Кейс 2

Намайг Н гэдэг. Миний бэлгийн баримжаа лесбиян. Би спортод дуртай, ангийнхаа хөвгүүдтэй нийлдэг, багаасаа л эршүүд, эрэгтэй хүүхэд шиг байдаг байсан. Багш нар эр, эм нь мэдэгдэхгүй гэж загнаж, “Эмэгтэй хүн шиг бай, стиль имиджээ өөрчил” гэдэг байсан. Намайг 10 жилд хөвгүүд их шоглодог байсан. Охидын өрөөнд хувцасаа солихдоо ичдэг байсан. 9-р ангид, охидын атаман намайг манин, гаж донтон, эр, эм нь мэдэгдэхгүй гэхэд нь би өөрийгөө тайлбарласан боловч тэр охинтой нударга зөрүүлсэн. Эрэгтэй хүүхэд охидын өрөөнд юу хийж байна гэж дарамтлуулна. Хичээл нэг их тасалдаггүй байсан ч форм өмсөөгүй учраас багш “Бүгд форм өмссөн бай!” гээд саваагаар гарын алган дээр цохьдог байсан. Их сургуулийн 1-р курст ангийн сайн найзууддаа хэлсэн. Зарим нь шууд зайгаа барьсан. Тэр үед миний тухай яриа тарж, 4-р курстээ билетийн асуултанд 100 хувь сайн хариулсан. Гэхдээ багш “Чи ямар гэдгээ өөрөө мэднэ биз дээ” гэж зэмлэсэн. Найзууд багшийн өөдөөс сөрвөл дүн чинь буурна гэсэн. Тэр хичээлд сонирхолтой байсан ч түүний дараа сурах эрмэлзэл, дур сонирхол байхгүй болсон.

Намайг Г гэдэг, би эмэгтэй. Миний бэлгийн баримжаа бисексуал. 2004 онд сургуулиа төгссөн бөгөөд эрүүл мэндийн хичээл орж байсан. Бэлгийн баримжааны талаар хичээл орж, тэр үед мэдээлэл авч байсан. Гэхдээ мэдээлэл дутмаг, дэндүү товч заасан. Тэр үед би өөрийгөө мэдээгүй байсан болохоор тэр хичээлийг сонирхож сонсоогүй. Манай сургуульд ижил хүйстэн хүмүүс байгаагүй. Би өөрөө сургууль дээр хүүхдүүдтэй сайн дотно харьцдаггүй, жаахан зожиг байсан гэх үү дээ. Дунд сургуульд ямар нэгэн ялгаварлан гадуурхалтанд өртөж байгаагүй. Би анх орсон дээд сургуульдаа 1-р курсдээ л сурсан, тэгээд гарсан. Яагаад гэвэл ямар ч хичээл ордоггүй, эсвэл багш нар нь ажлаа таслаад алга болчихдог байсан. Дараа нь өөр нэг хувийн сайн сургуульд орж төгссөн. Төгссөн сургуульд маань барилддаг нэг охин байсныг “хөөрхөн залуу” гэж хочилдог байсан. Би өөрийгөө төгсөх курсдээ мэдсэн ч сургуулийнхан мэддэг байгаагүй болохоор оюутан байхдаа ялгаварлан гадуурхалтад өртөж байгаагүй. Одоо төгссөн ч мэргэжлээрээ ажиллаж амжаагүй л байна. Одоо бол сургалтын чанарыг сайжруулж, мөн хүүхдүүдэд хүний эрхийг багаас нь заах хэрэгтэй гэж бодож байна. Хүмүүсийн буруу ойлголтыг нь өөрчилж, ижил хүйстэн хүмүүс энгийн хүн гэдгийг л ойлгуулах хэрэгтэй.

-Намайг А гэдэг. Миний бэлгийн баримжаа гей. Их сургуулиа төгсөх үеэс задарч эхлээд, гей гэдгээ мэдсэн. Би нуугдмал хүүхэд байсан. Бага ангид намайг хүүхэн А гэж хочилдог, хүүхдийн зусланд амрах үеэр “хүүхэн энэ тэр” гэдэг байсан. Ахлах ангид өхөөрдөөд “мисс” гэдэг болсон. Биеийн тамирт ордоггүй, ярьж зохицоод дүнгээ гаргуулдаг байсан ч биеийн тамирын багш хичээлд оруулах гэж зүтгэдэг байсан. Би бусад хөвгүүдтэй хамт байхаас, ялангуяа хувцас солих өрөөнд байхдаа санаа зовдог байлаа. Их сургуульд илт гей гэж харагддаггүй байсан болохоор хүнд хэцүү байгаагүй. 10 жилд биологийн хичээл, эрүүл мэндийн хичээл дээр гей энэ тэр гэж огтхон ч дурддаггүй, нөхөн үржихүй, бэлгийн амьдралын талаар л ярьдаг байсан. Сүүлийн үед агуулгын хувьд нас, насандаа тохирсон төлөвлөгөөтэй болсон, хичээл дээр нь заадаг, бас хүүхдүүд өөрсдөө нээлттэй болсон учраас асуудалгүй болсон байх гэж бодож байна. Миний бодлоор гей хүмүүсийн сурч боловсрох эрх нь бусадтай адилхан эрхтэй байх ѐстой. Тусгай анги гэж нээлтэй нь биш. Өөрийнхөө бэлгийн баримжааг хүмүүст мэдэгдсэн оюутан, сурагч нарын хувьд ангийнхан нь гадуурхаж, шоглох гэх мэт асуудал гарч магадгүй. Нийгмийн ажилтнуудтай хамтарч ажиллах хэрэгтэй. Нийгмийн харилцааны талаас нь хичээл заах нь зүйтэй санагддаг.

-Намайг Г гэдэг, орон нутагт 10 жилийн сургуулиа төгссөн. Миний хүйс эрэгтэй боловч, би өөрийгөө эмэгтэй хүн гэж мэдэрдэг (трансжендэр). Угийн л багаасаа эмэгтэйлэг шинж чанартай байдаг байсан болохоор ангийн хүүхдүүд “эмэгтэй, манин” гэж доромжилдог байсан. Харин багш “Эрэгтэй юм байж биеийн тамирт ордоггүй” гэдэг байсан. 10 жилд хичээлдээ явдаг байсан боловч анги дэвших тусам хичээл тасалдаг болсон. Сургуулийн өмнө очоод яршиг гэж бодогддог болсон. Урлаг, бүжигт дуртай, сайн байсан болохоор энэ талаараа нэр хүнд сайтай байсан. Хөвгүүд бүжиг бол эмэгтэй хүнийх, спорт эрэгтэйчүүдийнх гэдэг байсан. Бүжиглэхдээ бариу хувцас өмсдөг байсан болохоор дээд ангийнхан “яг охин шиг” гэдэг байсан. 7 Нэг өдөр амьтан судлал дээр “манин” бил үү дээ ойролцоо сонсогддог амьтны тухай ярихад хичээлийн дараа хүүхдүүд намайг шоолсон. Тэр үед өөрийгөө үзэн ядах сэтгэл төрсөн. Одоо бодоход хүний эрхийн зөрчил боловч тухайн үед юу ч ойлгоогүй, өөрөө ч хэлж чадахгүй байсан. Хичээл дээр ангиас “Охид гар” эсвэл “Хөвгүүд гар” гэхээр би эвгүй байдалд ордог байсан. Цаанаа л биеэ бариад байдаг байсан юм шиг санагддаг. Хичээлдээ муудаад 9-р ангид орох уу, үгүй юу гэдэг асуудалтай тулгарч байлаа. Хүүхдүүдийг над шиг байдалд оруулахгүйн тулд сургалтын агуулгад бэлгийн баримжаа гэдэг хичээлийг тусгаж, энэ сэдвээр багш нарыг тусгайлан бэлтгэж байх ѐстой гэж боддог. Хөдөө, орон нутгийн сургуульд бүр ч хэцүү, мэргэжлийн багш гэж байхгүй. Хичээл орох ѐстой байсан ч багш нь сурагчдаас ичдэг, зарим сэдвээр дурсаад л өнгөрдөг байсан. Би 10 жилээ төгсөөд урлагийн сургуульд орсон болохоор арай гайгүй, төлөвшсөн. 10 жилийнхээ сургуулиас цорын ганц их сургуульд орж чадсан хүн гэдэг утгаар захирал, багш нарын хайрыг хүлээсэн. Тэгэхэд хөвгүүд надаар бахархдаг болсон. Багш нарыг чаддаг зүйлээрээ бахархуулж, өөрийгөө харуулж чадсандаа баярладаг. Гэвч их сургуулиас гарахаас өөр аргагүй болсон. Яагаад гэвэл намайг гей парти дээр их сургуулийн ангийн хүүхдүүдээс харсан учраас манай сургуулийнхан мэдсэн гэж бодоод очихоос айсан. Сургуулиа хаясан шалтгаанаа гэрийнхэндээ хөл өвдөөд гэж хэлсэн. Өөртөө хаалт тавиагүй бол өдийд төгссөн байх байсан. Трансжендэр болж төрөөгүй байсан бол амжилт гаргаж сайн бүжигчин болох байсан байх. Дунд сургуульд төлөвшил сайн олж авч чадсан бол өнөөдөр өөртөө илүү их итгэлтэй байж, өдийд ийм байдалд байхгүй байх байсан болов уу гэж бодогддог. Боловсролын тогтолцоог эрс өөрчилж, насан туршийн хэрэгцээнд таарсан болгох хэрэгтэй. ЕБС-д сурч байхдаа илүү амьдрах ухаанд суралцсан бол тэр насан туршийн боловсрол байх байсан болов уу.

-Намайг М гэдэг. Миний бэлгийн баримжаа лесбиян. 2001 онд 10 жилийн сургууль төгссөн бөгөөд тухайн үед эрүүл мэндийн хичээл хальт орж байсан. Анатомийн хичээл дээр эмэгтэй, эрэгтэй хүний талаар орсон. Багш нарын хувьд хичээл заах нь сайн байсан. 10 жилд байхад ангийнхан маань мэддэг байсан, маш сайн ойлгож, хүлээн зөвшөөрсөн. Багш нарын хувьд эмэгтэй хүн эмэгтэйлэг байх ѐстой гэж их загнадаг байлаа. Байрныхан маань бүгд мэднэ, багаасаа л их эрэгтэй хүүхдүүдтэй нийлдэг, олон эрэгтэй найзтай, тэд маань маш сайн ойлгодог байсан. Тэд нарын эхнэрүүд ч гэсэн ойлгодог. Одоо төрж өссөн байрандаа амьдарч байгаа, бүгд л ойлгодог. Их сургуульд сурч байхад манай сургуульд нэг гей залуу байсан. Түүнийг ангийнх нь хөвгүүд маш ихээр хавчин гадуурхаж, “гомо, эрийн хугархай” гэж шоглож доромжилж байсан. Тэр залуу сургуулиасаа гарсан. Миний хувьд их сургуулийн ангийнхан маань мэддэг байсан ч ялгаварлан гадуурхаж байгаагүй. Одоо байгаа сургалтын чанарыг илүү сайжруулах хэрэгтэй, ялангуяа ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчдад эрүүл мэндийн хичээл, бэлгийн баримжааны тухай хичээл, мөн бэлгийн зан үйл, аюулгүй сексийн талаар сайн заах хэрэгтэй. Энэ гараад байгаа БЗХӨ нь мэдээлэл, мэдлэг дутсанаас болж байгаа. Мөн үр хөндөлт маш их байгаад санаа зовдог.

-Ярилцсанд баярлалаа. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Юун гадны юм вэ бас. Доор хүмүүсийн яриа бна. Төрөлхийн бдаг юм ш дэ. Хэний ч хүүхэд магадгүй өөрийн иань хүүхэд лгбт болж төрж магадгүй. Яг л дауны синдромтой хүүхэд төрдөг шиг л гэсэн үг. Гэхдээ, лгбт хүмүүс бол эрүүл хүмүүс шүү. Жаахан эвгүй жишээ авчи
2016/05/10 103.17.108.42
gomo lesbi setgene geheeree yaahuu harin chi chin estoi niigmiin shaar shawhruu shig setgeed bga yum bishvv araichdee hahaha chini derged ene hvmvvs hamaagvi ondor oyuni tsar hvreen dor olon ulsad hvleen zowshoorogdson vil ajillagaa hiij busdad nolooj cha
2016/05/05 103.17.108.42
chi odoo yaasan baliar soylgvi yumbee chmg iim ywtsuuhan bodoltoi bga bolxoop eroosoo niigmiin hairtsaglagsan setgelgee oorhlogdohgvm bgaam shde com.ni tsaanas bvvr yaasan tom lalr we chi chmg chin harin bandi bolgochmoor yum bishvv tee
2016/05/05 103.17.108.42
Tenegeee bagahan gaihuulllll!!!! Chinii naad unegu service-iig chinn chmg ooroo guisan ch avii geh hun oldku. Bitiii medku yumaa gazar anduuraad, garig anduuraad shulsee uschuulen barin yari, ooriigoo l hichee! Iim haranhui buduuleg teneg yumnuud 21r zuuu
2016/05/05 103.17.108.42
Irgen
Ene turuhduu l garmoni tald ni gajig uussen b/dag b/h.
2016/05/05 103.17.108.42
Doktor for mutants
надад даатга эрхийг нь надад өгчих.би хэдхэн хоногт л эр нь эр байсанаа , эм нь эм байсанаа санатал нь зодоод өгхөд наадуул чинь эмчлэгдэнэ.гайгүй лесби г нь үхтэл нь шаахад эмэгтэй хүн болгосонд баярлаал эдгэрээд явчина.энэ бүгд үнгүй шүү call me gomo&le
2016/05/05 103.17.108.42
Та нар өөрсдөө эргүү малнууд . Та нарын ах эгч дүү нарын хэн 1 чинь ийм болоод төрсөн, дотроо шаналж явж байвал яах байсан бэ? Аягүй бол ад үзээд ,ариун удам судар яриад амь насыг нь хороох нь дэ? Тэрний оронд хятадтай суусан тэнэг хүүхнүүдээ ад үзвэл таа
2016/05/04 103.17.108.42
Та нар өөрсдөө эргүү малнууд . Та нарын ах эгч дүү нарын хэн 1 чинь ийм болоод төрсөн, дотроо шаналж явж байвал яах байсан бэ? Аягүй бол ад үзээд ,ариун удам судар яриад амь насыг нь хороох нь дэ? Тэрний оронд хятадтай суусан тэнэг хүүхнүүдээ ад үзвэл таа
2016/05/04 103.17.108.42
nomin
ene hunuusn setgehuin doroitliig ee......biti solior ydeen lesbian bgal biz!!!!!
2016/05/04 103.17.108.42
zochin
gogo. ijil hvistnvvd mandtugai. uragshaa. uuriiguu er.hvn . emegtei hvn gej baharhaj gomochuudiig. vzen ydaj bgaa . zerleg balmad. . araatan sadist boovnii bool saltaandaa dusaasan atsnuudiiig. horvoogoos . vter tvrgen zailah .
2016/05/04 103.17.108.42
ЗОЧИН
МОНГОЛЧУУДАД ИЙМ ГАЖИГ ЗҮЙЛ УГААСАА БАЙГААГҮЙ. ГАДНААС ЗӨӨВӨРЛӨГДСӨН ИЙМ ТЭНЭГ УРСГАЛ ЗАЛУУСЫН ДОТОР БУЙ БОЛЖ ӨРГӨЖИХ НЬ ҮНДЭСНИЙ ЗАН ҮЙЛИЙН ҮНЭТ ЗҮЙЛСИЙГ БУЛИНГАРТУУЛАХ АЮУЛТАЙ. ХОЛЫН ЗОРИЛГОТОЙ ГАДНЫ ИЙМ ХӨТӨЛБӨРИЙГ ХЯЗГААРЛАХ НЬ ҮНДЭСНИЙ ЭРХ АШИ
2016/05/04 103.17.108.42
lll
nadad lav taalagdsangui ene teneg er em n mededehgui balai humuus yahlaraa iim sonin gaj bolood tordog bn a
2016/05/04 103.17.108.42
Хутулун
Монголчууд хэзээ 13-р зуунаасаа салах юм бол -_- Ийм хүмүүсийг ойлгохгүй бол яагаад ойгохгүй байгаагаа нэг сайтар тунгаан бодооч.
2016/05/04 103.17.108.42
Хутулун
Ийм мулгуу юм бичиж суухаар явж сургалтынхаа төлбөрөө ол. Шалтгаангүй хүнийг үзэн ядна гэдэг чинь өвчин шүү.
2016/05/04 103.17.108.42
zochin
unshaad sonsood tarhia tsenegleheer iim er emee bedehgui amitan boldgiin baihdaa
2016/05/04 103.17.108.42
yum unsh, sons, uz. tarhia tseneglee
2016/05/04 103.17.108.42
aimar yum, hun mun uu?
2016/05/04 103.17.108.42
Zochin
novsh gesen nertei hun novshiin yum l boddog yum bna
2016/05/04 103.17.108.42
chi uuruu emgeg
2016/05/04 103.17.108.42
novsh
talbai deer muu hogshin ganbuush, naraa 2-s busdiig ni boognuulj baigaad chuluugaar tsohij alah heregtei!
2016/05/04 103.17.108.42
Зочин
Энэ сэтгэгдэл бичээд байгаа хүмүүс хүнийг хайрлах сэтгэл зүйн мэдрэмж, бэлгийн зан үйлээ ялгадаггүй юм уу ? Хайр бол хайр шдээ.Хэнд ч гэм хор хүргэлгүй бие биенээ л хайрлаж байна шдээ.
2016/05/04 103.17.108.42
Нийгмийг тэнэг байлгах, хормойг бузартаа хөтлөгддөг байлгах зорилготой,, боолчлоход амар байлгах гэж ийм сэтгэлгээний доройтолтой ядууралтай хүмүүсийг үйлдвэрлэж байгаа юм ....Хэлдэг ярьдаг боддог сэтгэдэг хийдэг нь бүгд гомо лесби болчихоор хүн өөр юм сэ
2016/05/04 103.17.108.42
самуурч явж адгийн бузрыг тээчихээд сайхан онол гаргаж тайлбарлачихийн байна лдаа
2016/05/04 103.17.108.42
Өөрөө хүнийг битгий гадуурх таны үр хүүхэд ч гомо болж бно. Хорвоо 1 хэвэнд цутгасан зүйл биш. Энэ бол гаж ч зүйл биш нээлттэй бай залуу минь. Битгий 21 р зуунд амьдарч бж дундад зууны үеээр сэтгэн бод. Hompsexuel бол жирийн зүйл.
2016/05/04 103.17.108.42
шхс
Муусайн гомонууд чимээгүй нэгнийхээ бөгсийг долоогоод явж байхгүй. Бас холбоо, төв гэх шиг сда нууд
2016/05/04 103.17.108.42
Өмхий гомонуудыг сурталчилхаа больмоор юм.
2016/05/04 103.17.108.42
Zochin
Ene chin tsaanaasaal iim bgaad bgaa humuusiig yahiin bid nar 21 r zuund amidarch bna,delhii dayar iim humuus zondoo,mgolchuudal teneg bhooroo gadyyrhaal doromjlood bdag iim humuusee oilgoh heregtei.end yamar ch setgehuin emgeg bhgui.ter doh gedeg chin en
2016/05/04 103.17.108.42
suh
орчин үед нийгэм хичнээн нээлттэй болсон ч энэ бол байж болшгүй зүйл
2016/05/04 103.17.108.42
сэтгэхүй гэдэг нь бодож чаддаг, ухамсарт гэсэн утгарай. бодохуйн эмгэг гэж байхгүй. та хагас өгүүлбэрээр өөрийн мэдлэг, чадавхийг бүрэн харууллаа. өөрийгөө гэгээрүүлэн боловсруулж чадаагүй таныг би өрөвдөж байна.
2016/05/04 103.17.108.42
Зочин
Энэ бол сэтгэхүйн эмгэг...
2016/05/04 103.17.108.42