8o
Улаанбаатар хот
mobile menu

Базарсадын Болдбаатар өнөөдөр тоглолтоо хийнэ

2016-05-04 10:44:00

Нутаг ус, ээжийн тухай олон сайхан дуутай Базарсадын Болдбаатарын “Зүрхэн нутаг” тоглолт өнөөдөр Монгол бөхийн өргөөнөө болох гэж байна. Тоглолт болохын зэрэгцээ тэрбээр өөрийн бие даасан “Зүрхэн нутаг” цомгоо өлгийдөн авсан юм. Нэг хэсэг уран бүтээлээсээ хөндийрөөд байсан авъяаслаг уран бүтээлч ийнхүү тоглолтоороо та бүхэнтэй эргэн уулзах гэж байгаа нь таатай. Тэрээр “Бүжин сарны зүүд”, “Нутагаа санаад уйлдаг сэтгэл”, “Хайр буруугүй” зэрэг олон сайхан уран бүтээлүүдээрээ дуунд дуртай дуучин ард түмний сонорыг мялаасан. Мөн “Бүжин сарны зүүд”, “Бид мартахгүй” зэрэг тоглолтоо хийж байсан юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл