Нийслэлийн 61 дүгээр сургуулийн 3 дугаар ангийн 14 хүүхэд цайндаа хордож, өчигдөр ХӨСҮТ-д хүргэгджээ.Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар “Чингэлтэй дүүргийн 12 хороо “61-р сургуулийн 3-р ангийн 10 орчим хүүхэд хоолын хордлого авсан байна” гэсэн юм. Одоогийн байдлаар тус сургуулийн 3 дугаар ангийн 34-н хүүхдээс 10-н хүүхэд “Хаан сүү” ХХК-ны “Амтат жигнэмэг”, “Аньсны шүүс” ууж бөөлжиж хордсон байна. Дүүргийн МХГ-ын ажилтнууд хүнсний зүйлсээс дээж авч ЧДЦХ-2 шалгаж байгаа аж.
Дашрамт дуулгахад, 61-р сургуулийн хувьд цайны газаргүй бөгөөд гаднаас хоол хүнсээ авч хүүхдүүддээ өгдөг юм байна.